Tuesday, November 28, 2017

QNAP TVS-1282T3 Thunderbolt3 NAS нь Videomaker
сэтгүүлийн Шилдэг Сторейж шалгаруулалтад
“2017 оны Шилдэг Бүтээгдэхүүнээр” шалгарлаа





Тайван, Тайпей, 2017.11. 28 - Videomaker Сэтгүүлийн редакторын ажилтнууд жилд нэг удаа уншигчид-даа байж болох, хамгийн сайн бичлэг бүтээхэд нь туслах зорилгоор “Шилдэг Бүтээгдэхүүн” -ийг шалгаруулдаг. QNAP компанийн алдартай бүтээгдэхүүн болох TVS-1282T3 Thunderbolt™ 3 NAS нь Videomaker сэтгүүлийн 2017 оны Шилдэг Бүтээгдэхүүн шалгаруулалтад "Best Storage" буюу Шилдэг Сторейж -ээр шалгарлаа. TVS-1282T3 төхөөрөмж нь видео контент бүтээгчдэд зориулсан гайхалтай үр дүнтэй сторейж шийдэл юм. Энэ нь LAN-г Thunderbolt-оор Mac эсвэл PC-тэй холбосноор маш хурдан файл дамжуулах, болон 10Gbit эсвэл 1Gbit Ethernet-р нэгэн зэрэг сүлжээний холболттой холбогдох боломжтой юм.

QNAP-ийн ерөнхий менежер Meiji Chang хэлэхдээ: “Videomaker Сэтгүүлийн 2017 оны Шилдэг Бүтээгдэхүүнээр шалгарсан маань нэр төрийн шагнал байлаа”, Бид Thunderbolt NAS-ыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хувь нэмэр оруулахдаа маш их бахархдаг бөгөөд Videomaker Сэтгүүлийн гайхалтай хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөж байгаад баяртай байна. Сүүлд гарсан Thunderbolt 2 болон 3 NAS хөгжүүлэлтүүд, тэр дундаа TS-453BT3 гэх мэт шинэ Thunderbolt™3 NAS төхөөрөмжүүд нь хэрэглэгчдийн санхүүгийн болон хэрэгцээний шаардлагад нийцсэн олон сонголттой Thunderbolt-ын ашиг тус давуу талуудыг ашиглахыг санал болгодог.

TVS-1282T3 нь видео продюсеруудын мөрөөдлийг биелүүлж 104TB рав сторейжийн хүчин чадлыг 8 ширхэг 3.5-инч болон 4 ширхэг 2.5-инч HDD/SSD хардны оролттой. Intel® Core i7 7700 процессортой, дээд тал нь  64GB RAM-тай хэрэглэх боломжтой, мөн кейш хийх зориулалтаар 2 ширхэг M.2 слот (M.2 SSD слот нь тусдаа зарагдана), видео хийх, засварлах гээд бүх талыг хүчирхэг болгохын тулд TVS-1282T3 төхөөрөмж нь маш олон портуудтай үүнд (4-н ширхэг Thunderbolt гурван порт, 2 ширхэг 10GbE мөн 4-н ширхэг 1GbE). TVS-1282T3 -ийн сторейжийн хүчин чадал нь хэрэгцээ болон тухайн байгууллагын өсөлт өргөжилтөөр QNAP-ийн Өргөжилттэй төхөөрөмжүүдрүү өөрчлөгдөх өргөн цар хүрээтэй.

Видео Продакшинд  Thunderbolt холболт нь маш чухал ач холбогдолтой хэдий ч, өгөгдөл хадгалдаг бүхий л бизнесийн байгууллагууд өөрт таарсан хэмжээтэй QNAP NAS төхөөрөмжийг өөрсдийн сүлжээнд ашиглах боломжтой. QNAP нь маш өргөн сонголттой NAS шийдлүүдийг санал болгодог, хэрвээ танд өргөн сүлжээний нөөцлөлт, өгөгдөл хуулбарлах, файл хуваалцах cross-platform, болон медиа дамжуулалт, тэр ч байтугай албан байгууллагын өгөгдлийн төвшинд ямар ч байх боломжтой. QNAP NAS үйлдлийн системийн QTS нь маш олон төрлийн апп-уудтай нь чадварлаг функцтэй, хэрэглээний хувилбарууд нь хэрэглэгчдэд онцгой үнэ цэнийг бий болгодог.

Thunderbolt ™ ба Thunderbolt ™ лого нь АНУ болон бусад улсууд дахь Intel корпорацийн худалдааны
тэмдэгтүүд юм. Бусад нэр, брэндийг бусдын өмч гэж ойлгоно.


QNAP-ийн тухай


QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. 
Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих



Monday, November 20, 2017

QNAP –аас iOS® системд зориулан Photo Tagger шинэ мобайл аппликэйшнээ танилцуулж байна

Photo Tagger


Тайван, Тайпей. 2017.11. 20. QNAP® Системсээс iOS® системд зориулсан Photo Tagger мобайл аппликэйшн бүтээснээ танилцуулж байна. Тус аппликэйншн нь хэрэглэгчид гар утсаараа авсан зурагтаа tag нэмэх боломж олгох бөгөөд tag-ийн  мэдээлэл нь мобайл төхөөрөмж дээрх зургуудыг ангилах,  хайлт хийх ажиллагааг хялбарчлахад туслах болно.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер  Sherry Liao “Дижитал эринд бид ухаалаг гар утасаа ашиглан, дурсгалт мөчөө зурагт буулган хадгалдаг болсон. Тэгвэл тэдгээр зургийг зохион байгуулах ажлыг Photo Tagger аппликэйшний тусламжтайгаар хялбархан хийх боломжтой боллоо” хэмээн тус аппликэйшний ач холбогдлыг онцолжээ.
Photo Tagger нь iOS® системд зориулагдсан, фото зурагт tag нэмж бичдэг аппликэйшн. “Photos” аппликэйшний  tag-ийн асуудлыг шийдсэн.  Хэрэглэгч өөрийн тодорхойлсон tag  буюу мэдээллийг зураг авахын өмнө эсвэл дараа нь тухайн зурагтаа нэмж бичнэ. Ингэснээр  фото зураг зохион байгуулах ажил хурдан бөгөөд ухаалаг байдлаар хийгдэх болно.  Хэрэглэгч авсан зургаа NAS төхөөрөмжид хадгалах явцад файлын мета дата хэсэгт байршсан tag-ийн мэдээлэл нь хайлтыг илүү үр ашигтай, хурдан болгоход туслана. Жишээ нь хүмүүс хамгийн их үзсэн,  сонирхсон зургууд гэсэн таg үүсгэн, тухайн зургийн файлд нэмж бичээд, дараа нь тэдгээр зургуудаар shortcut үүсгэх боломжтой. Photo Tagger аппликэйшнийг QNAP NAS-д суулгах шаардлагагүй.

Боломж
iOS төхөөрөмжид зориулсан Photo Tagger аппликэйшнийг App Store –ээс татан авч, ашиглах боломжтой. Android хувилбарын Photo Tagger аппликэйшн одоо боловсруулалтын шатандаа явж байна.


Системийн шаардлага 
Photo Tagger нь  iOS 8.0 (буюу түүнээс хойших хувилбарыг дэмжинэ). Photo Tagger аппликэйшний боломжийг бүрэн ашиглахын тулд QNAP NAS-ийн үйлдлийн системийг QTS 4.3 (буюу түүнээс хойших ) хувилбараар шинэчлэх шаардлагатай.


QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Утас +886-2-2641-2000

Wednesday, November 15, 2017


IoT-ийн аппликейшнуудыг ARM суурьтай QNAP NAS, шинэ QTS 4.3.4 болон QIoT Suite Lite ашигладаг боллоо



Тайван, Тайпей, 2017. 11. 15 -QTS 4.3.4 бета хувилбарын нээлтийн дараа, ARM-суурьтай NAS нь снепшотыг дэмжиж, хэрэглэгчдэд NAS-д суурилсан IoT-ийн аппликейшнийг QIoT Suite Lite ашиглан хэрэглэх боллоо. ARM-суурьтай NAS төхөөрөмж нь хэрэглэгчдэд IoT аппликейшнийг private cloud шийдлээр хялбар хөгжүүлэх боломжийг олгохоос гадна оюутан залуусд илүү хэмнэлттэй хялбар байдлаар анхны IoT төслийг бүтээн ашиглах боломжуудыг олгоно.


Эдгээр загварууд TS-x31X, TS-x31P, TS-x31P2, TS-x31+ болон  TS-1635 QTS 4.3.4-руу шинэчлэлт (update) хийсний дараа, QNAP-ийн шинэчлэгдсэн  QIoT Suite Lite-г дэмжинэ (NAS нь багадаа 2GB memory). Ингэснээр Хэрэглэгч IoT-ийн девайсуудыг  NAS-тай холбож, IoT аппликейшнуудыг QIoT Suite Lite ашиглан суурилуулж, хурдан хөгжүүлж, удирдах боломжтой. Бүх өгөгдлүүдэд анализ хийж, шүүж, боловсруулагдаж public cloud сервис-руу экспортлогдохоос өмнө NAS private cloud дээр байршуулж болно. QNAP ARM-суурьтай NAS төхөөрөмжүүдэд QIoT Suite Lite ашиглан хэрэглэгчдэд хамгийн уян хатан, зардалд хэмнэлттэй хялбараар IoT хөгжүүлж эхлэх боломжтой.


QIoT Suite Lite -ийн архитектур нь уян хатан учир олон тооны гуравдагч сервисийг нэгтгэдэг. Жишээ нь: боард хөгжүүлэгч болон гарааны багцыг дэмждэг Arduino Yun, Raspberry Pi®, Intel® Edison, болон MTK LinkIt™ Smart 7688 (Duo); (үүгээр хязгаарлагдахгүй) ; эдгээр нь QNAP NAS дээр хадгалагдсан төхөөрөмжүүдийн цугларсан өгөгдлийг API-р share хийж Microsoft® Power BI dashboard ашиглан өгөгдөлд менежмент болон дүн шинжилгээ хийнэ; тодорхой хэдэн QNAP NAS-ын моделиуд AWS Greengrass-ын хөшүүргийн систем болж Amazon® cloud computing дэмжинэ.



QNAP-ийн тухай
QNAP(Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Утас +886-2-2641-2000

Friday, November 10, 2017


TS-1635 10GbE NAS-ыг QTS 4.3.4 үйлдлийн системд Снепшот нэвтрүүлснээр, өндөр үр ашигтай нөөцлөлт (backup) болон их хэмжээний хадгалалт-р (storage) хангах боломжтой боллоо

TS-1635 Snapshot
Тайван, Тайпей , 2017. 11. 22  – QNAP® Системс компани нь саяхан QTS 4.3.4 үйлдлийн системийн Beta OS хувилбарыг бүх QNAP NAS-ын моделиуд, мөн ARM-суурьтай снепшот моделиудад (adding snapshot support to ARM-based models) нээлтээ хийж Снепшотийн санах ойн багтаамжийг 1GB хүртэл багасгасан.  Тухайн нээлтийн дараа өндөр хүчин чадалтай TS-1635 төхөөрөмж мөн Снепшотийг дэмждэг болсноор, бизнес болон байгууллагын төсөвт нь хэмнэлттэй/ өндөр гүйцэтгэлтэй нөөцлөлт (backup) болон их хэмжээтэй хадгалалт-р (storage) хангах боломжтой болсон.
Хүчирхэг Annapurna Labs Alpine Al-514 quad-core 1.7 GHz ARM® Cortex®-A15 процессортой, TS-1635 төхөөрөмж нь 16-н hard drive-ийн оролттой, хэрэглэгчдэд их хэмжээний дата нөөцлөх боломжийг 12 ширхэг 3.5 инч HDD оролт болон 4-н 2.5 инчтэй SSD оролтуудаар хангасан. QTS 4.3.4-рүү update хийсний дараа зөвхөн TS-1635 нь Снепшот replica -р олон тооны NAS төхөөрөмжөөс снепшотуудыг нөөцлөх (backup) боломжтой. Хадгалалтын (storage) чадавхыг бүрэн ашигласнаар өгөгдлийн аюулгүй байдал болон ransomware халдлагад өртөх нөлөөллийг багасгана (mitigate the potential impact of ransomware attacks).

NAS TS-1635 загварын ард хэрэглэгчдэд их хэмжээний хадгалалтыг (storage)  хэмнэлттэйгээр бий болгох үзэл баримтлал оршиж байсан.  Уг төхөөрөмж нь SATA 6Gb/s drive оролттой, dual 10GbE SFP+ мөн dual Gigabit RJ45 порттой, өгөгдлийг өндөр төвшинд хамгаалахын тулд шифрлэлтийн хөдөлгүүрээр тоноглогдсон (encryption engine), NAS-ын функцийг өргөтгөхөөр нэг  PCIe слоттой, эдгээр нь жижиг дунд бизнест эдийн засгийн хувьд хэмнэлттэй хүчирхэг quad-core 10GbE NAS шийдэл юм.
QNAP компанийн бүтээгдэхүүний менежер Jason Hsu хэлэхдээ: QNAP компани нь хэрэглэгчид-дээ хамгийн сайн гүйцэтгэлтэй, үнэ цэнэ бүхий NAS төхөөрөмжийг хангахыг хичээдэг, бусад төстэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад TS-1635 нь төсөвт хамгийн хэмнэлттэй, өндөр хүчин чадалтай NAS-ын шийдэл. Хэрэглэгчид QTS 4.3.4-руу update хийснээр снепшотыг ашиглах мөн TS-1635-ийн хүчин чадлыг бүрэн ашиглаж бүх  QNAP NAS төхөөрөмжүүдээс их хэмжээний снепшотуудыг  хадгалах боломжтой гэсэн байна.
QNAP-ийн бүтээгдэхүүнүүдийг тоймлон үзэх хүсэлтийг marketing@qnap.com хаяг-руу илгээн үү.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000

Thursday, November 2, 2017

QNAP-аас Quad-core TS-431XeU (Rackmount, богино өргөн загвартай, 10GbE холболттой) шинэ NAS төхөөрөмжөө танилцуулж байна

TS-431XeU

Тайван, Тайпей, 2017.11.02 - QNAP Системс (QNAP®)-ээс TS-431XeU шинэ NAS цуврал бүтээснээ танилцуулж байна. Тус цуврал нь  2GB, 8GB RAM-ийн сонголттой, богино өргөн (ShortDepth) загвартай, өндөр хурдны холболтод зориулсан 10GbE SFP+ порттой. TS-431XeU нь 1U стандарт хэмжээтэй тул зай талбай бага шаарддаг, хурдтай, найдвартай ажиллагаатай тул жижиг дунд хэмжээний байгууллагад ашиглахад нэн тохиромжтой.
TS-431XeU нь rackmount  загвартай ч, chassis-ийн хэмжээ богино 11.46 инч (291 mm) тул зай бага эзэлнэ. Энэ нь кабел цэгцлэх, завсар үйлчилгээ хийх ажиллагааг хөнгөвчлөнө. Өндөр гүйцэтгэл бүхий тоног төхөөрөмж, програм хангамжийн нэгдэл болох TS-431XeU нь жижиг дунд хэмжээний байгууллагад хамгийн тохиромжтой сторэйжийн шийдэл болно. Дуу чимээ 20.3dB-аас хэтрэхгүй, идэвхтэй ажиллах үедээ 30.99W, sleep горимд 12.42W эрчим хүч зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй, үйл ажиллагааны зардал бага, эдийн засагт хэмнэлттэй зэрэг давуу талуудтай.
QNAP компани, Amazon компанийн AnnapurnaLab-ийн нягт хамтын ажиллагааны үр дүнд TS-431XeU NAS төхөөрөмж нь ахисан төвшний  snapshot боломжуудтай боллоо. Ер нь snapshot  функц нь гамшиг ослын дараа нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөний нэг хэсэг болохоос гадна ransomware гэх мэт гадны халдлагын хор уршгийг багасгахад дэмжлэг үзүүлдэг туд цаашид ахисан төвшний NAS загваруудыг snapshot дэмждэг байхаар бүтээнэ. (Удахгүй гарах QTS 4.3.4 үйлдлийн системтэй, TS-431XeU NAS төхөөрөмж нь  Snapshot дэмждэг байна.)
Шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй, SSD кэш, 10GbE SFP+ порттой Quad-core TS-431XeU нь аюулгүй байдлыг хангасан, гүйцэтгэл өндөр сторэйж юм. Тус төхөөрөмжийг өгөгдөл нөөцлөх, ослын дараа нөхөн сэргээлт хийх, контейнерчлэл, private cloud аппликэйшн ашиглах зэрэг хэрэглээнд ашиглахад тохиромжтой.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Joan Hsieh “QNAP TS-431XeU төхөөрөмж нь богино өргөн (short depth) дизайнтай  тул уян хатан байдлаар байршуулах боломжтой. Мөн 10GbE SFP+ порт нь хэрэглэгчид контейнер, стриймин, видео хяналтын систем зэрэг аппликэйшнүүдийг ашиглах байдлаар 10GbE сүлжээг бүрэн ажиглах боломж олгоно” хэмээн онцолсон байна.
TS-431XeU нь Container Station дэмждэг тул IoT хөгжүүлэгчдэд өөрийн аппликэйшнээ боловсруулах давуу тал олгоно. Контейнер стэйшн нь LXC, Docker® lightweight виртуалчлалын технологиудыг нэгтгэсэн. QIoT Container платформ болон  өндөр хүчин чадал бүхий TS-431XeU төхөөрөмжийн нэгдэл нь  private IoT cloud платформ үүсгэн, олон тооны Iot хөгжүүлэгчид түүнд нэгэн зэрэг хандан ажиллах,  аппликэйшн боловсруулах, бичил сервисүүд ажиллуулах боломж олгоно.
TS-431XeU цуврал нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, share хийх, төвлөрсөн удирдлагын функцүүдийг нэгтгэсэн NAS–ын цогц шийдэл. Windows®, Mac®, Linux®/UNIX® гэсэн ялгаатай үйлдлийн системүүдийн хооронд өгөгдөл нөөцөлдөг. Windows болон Mac орчинд өгөгдөл нөөцлөх хийх, RTRR (Real-Time Remote Replication) хувилбарт нөөцлөлт хийх,  олон тооны cloud сторэйж рүү rsync, нөөцлөлт хийх боломжуудтай. TS-431XeU-г сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах зориулалт бүхий VPN сервер буюу VPN клиент болгон ашиглах боломжтой. Бүтэн текстээр хайлт хийдэг Qsirch хайлтын системийн тусламжтайгаар хэрэглэгч NAS-д хадгалагдаж байгаа файлуудаа маш богино хугацаанд хайж олох боломжтой. Төхөөрөмж хооронд синхронизац хийдэг Qsync нь багийн ажиллагааг дэмждэг. QmailAgent нь хэрэглэгчид олон и-мэйл аккаунтуудаа төвлөрүүлэн удирдах боломж олгодог тул и-мэйлтэй холбоотой өдөр тутмын ажлыг нь хөнгөвчилдөг. Surveillance Station ашиглан сүлжээний орчинд ажилладаг, мэргэжлийн төвшний видео хяналтын систем үүсгэх боломжтой.
Бусад QNAP NAS-ийн адил TS-431XeU сторэйжийг өргөтгөх боломжтой. Үүний тулд өргөтгөл төхөөрөмж болон QNAP VJBOD технологиос сонгож ашиглана. VJBOD нь QNAP-ийн зохион бүтээсэн технологи бөгөөд бусад QNAP NAS –ийн сул зайг ашиглан сторэйжийн багтаамжийг нэмэгдүүлдэг, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, уян хатан шийдэл болно. QNAP NAS-ийн (12-ш дискийн үүртэй UX-1200U-RP, 8-ширхэг дискийн үүртэй UX-800U-RP) өргөтгөл төхөөрөмжүүдийг ашиглан дискийн тоог 16 хүртэл өргөтгөж болно.

Техникийн үзүүлэлт
  • TS-431XeU-2G: 4 ш хатуу дискийн үүртэй, rackmount (1U) загвартай, 2GB DDR3 SODIMM (8GB хүртэл өргөтгөх боломжтой)RAM-тай,
  • TS-431XeU-8G: 8-ширхэг хатуу дискийн үүртэй, rackmount (1U) загвартай, 8GB DDR3 SODIMM RAM-тай,
Rack mount, богино өргөн NAS загвар; Амзон компанийн Annapurna Lab, Alpine AL-314 quad-core 1.7 GHz Cortex-A15 CPU, hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 1x 10 Gigabit SFP+ порт; 2x Gigabit RJ45 порт; 4x USB 3.0 порт

Боломж
TS-431XeU шинэ NAS төхөөрөмжийг худалдан авах боломжтой. QNAP NAS төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

Утас +886-2-2641-2000