Thursday, November 2, 2017

QNAP-аас Quad-core TS-431XeU (Rackmount, богино өргөн загвартай, 10GbE холболттой) шинэ NAS төхөөрөмжөө танилцуулж байна

TS-431XeU

Тайван, Тайпей, 2017.11.02 - QNAP Системс (QNAP®)-ээс TS-431XeU шинэ NAS цуврал бүтээснээ танилцуулж байна. Тус цуврал нь  2GB, 8GB RAM-ийн сонголттой, богино өргөн (ShortDepth) загвартай, өндөр хурдны холболтод зориулсан 10GbE SFP+ порттой. TS-431XeU нь 1U стандарт хэмжээтэй тул зай талбай бага шаарддаг, хурдтай, найдвартай ажиллагаатай тул жижиг дунд хэмжээний байгууллагад ашиглахад нэн тохиромжтой.
TS-431XeU нь rackmount  загвартай ч, chassis-ийн хэмжээ богино 11.46 инч (291 mm) тул зай бага эзэлнэ. Энэ нь кабел цэгцлэх, завсар үйлчилгээ хийх ажиллагааг хөнгөвчлөнө. Өндөр гүйцэтгэл бүхий тоног төхөөрөмж, програм хангамжийн нэгдэл болох TS-431XeU нь жижиг дунд хэмжээний байгууллагад хамгийн тохиромжтой сторэйжийн шийдэл болно. Дуу чимээ 20.3dB-аас хэтрэхгүй, идэвхтэй ажиллах үедээ 30.99W, sleep горимд 12.42W эрчим хүч зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй, үйл ажиллагааны зардал бага, эдийн засагт хэмнэлттэй зэрэг давуу талуудтай.
QNAP компани, Amazon компанийн AnnapurnaLab-ийн нягт хамтын ажиллагааны үр дүнд TS-431XeU NAS төхөөрөмж нь ахисан төвшний  snapshot боломжуудтай боллоо. Ер нь snapshot  функц нь гамшиг ослын дараа нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөний нэг хэсэг болохоос гадна ransomware гэх мэт гадны халдлагын хор уршгийг багасгахад дэмжлэг үзүүлдэг туд цаашид ахисан төвшний NAS загваруудыг snapshot дэмждэг байхаар бүтээнэ. (Удахгүй гарах QTS 4.3.4 үйлдлийн системтэй, TS-431XeU NAS төхөөрөмж нь  Snapshot дэмждэг байна.)
Шифрлэлт хурдасгагч төхөөрөмжтэй, SSD кэш, 10GbE SFP+ порттой Quad-core TS-431XeU нь аюулгүй байдлыг хангасан, гүйцэтгэл өндөр сторэйж юм. Тус төхөөрөмжийг өгөгдөл нөөцлөх, ослын дараа нөхөн сэргээлт хийх, контейнерчлэл, private cloud аппликэйшн ашиглах зэрэг хэрэглээнд ашиглахад тохиромжтой.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Joan Hsieh “QNAP TS-431XeU төхөөрөмж нь богино өргөн (short depth) дизайнтай  тул уян хатан байдлаар байршуулах боломжтой. Мөн 10GbE SFP+ порт нь хэрэглэгчид контейнер, стриймин, видео хяналтын систем зэрэг аппликэйшнүүдийг ашиглах байдлаар 10GbE сүлжээг бүрэн ажиглах боломж олгоно” хэмээн онцолсон байна.
TS-431XeU нь Container Station дэмждэг тул IoT хөгжүүлэгчдэд өөрийн аппликэйшнээ боловсруулах давуу тал олгоно. Контейнер стэйшн нь LXC, Docker® lightweight виртуалчлалын технологиудыг нэгтгэсэн. QIoT Container платформ болон  өндөр хүчин чадал бүхий TS-431XeU төхөөрөмжийн нэгдэл нь  private IoT cloud платформ үүсгэн, олон тооны Iot хөгжүүлэгчид түүнд нэгэн зэрэг хандан ажиллах,  аппликэйшн боловсруулах, бичил сервисүүд ажиллуулах боломж олгоно.
TS-431XeU цуврал нь өгөгдөл хадгалах, нөөцлөх, share хийх, төвлөрсөн удирдлагын функцүүдийг нэгтгэсэн NAS–ын цогц шийдэл. Windows®, Mac®, Linux®/UNIX® гэсэн ялгаатай үйлдлийн системүүдийн хооронд өгөгдөл нөөцөлдөг. Windows болон Mac орчинд өгөгдөл нөөцлөх хийх, RTRR (Real-Time Remote Replication) хувилбарт нөөцлөлт хийх,  олон тооны cloud сторэйж рүү rsync, нөөцлөлт хийх боломжуудтай. TS-431XeU-г сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах зориулалт бүхий VPN сервер буюу VPN клиент болгон ашиглах боломжтой. Бүтэн текстээр хайлт хийдэг Qsirch хайлтын системийн тусламжтайгаар хэрэглэгч NAS-д хадгалагдаж байгаа файлуудаа маш богино хугацаанд хайж олох боломжтой. Төхөөрөмж хооронд синхронизац хийдэг Qsync нь багийн ажиллагааг дэмждэг. QmailAgent нь хэрэглэгчид олон и-мэйл аккаунтуудаа төвлөрүүлэн удирдах боломж олгодог тул и-мэйлтэй холбоотой өдөр тутмын ажлыг нь хөнгөвчилдөг. Surveillance Station ашиглан сүлжээний орчинд ажилладаг, мэргэжлийн төвшний видео хяналтын систем үүсгэх боломжтой.
Бусад QNAP NAS-ийн адил TS-431XeU сторэйжийг өргөтгөх боломжтой. Үүний тулд өргөтгөл төхөөрөмж болон QNAP VJBOD технологиос сонгож ашиглана. VJBOD нь QNAP-ийн зохион бүтээсэн технологи бөгөөд бусад QNAP NAS –ийн сул зайг ашиглан сторэйжийн багтаамжийг нэмэгдүүлдэг, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, уян хатан шийдэл болно. QNAP NAS-ийн (12-ш дискийн үүртэй UX-1200U-RP, 8-ширхэг дискийн үүртэй UX-800U-RP) өргөтгөл төхөөрөмжүүдийг ашиглан дискийн тоог 16 хүртэл өргөтгөж болно.

Техникийн үзүүлэлт
  • TS-431XeU-2G: 4 ш хатуу дискийн үүртэй, rackmount (1U) загвартай, 2GB DDR3 SODIMM (8GB хүртэл өргөтгөх боломжтой)RAM-тай,
  • TS-431XeU-8G: 8-ширхэг хатуу дискийн үүртэй, rackmount (1U) загвартай, 8GB DDR3 SODIMM RAM-тай,
Rack mount, богино өргөн NAS загвар; Амзон компанийн Annapurna Lab, Alpine AL-314 quad-core 1.7 GHz Cortex-A15 CPU, hot-swappable 2.5”/3.5” SATA 6Gbps HDD/SSD; 1x 10 Gigabit SFP+ порт; 2x Gigabit RJ45 порт; 4x USB 3.0 порт

Боломж
TS-431XeU шинэ NAS төхөөрөмжийг худалдан авах боломжтой. QNAP NAS төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаас танилцана уу.

QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих

Утас +886-2-2641-2000

No comments:

Post a Comment