Тайван, Тайпей , 2017. 11. 22 – QNAP® Системс компани нь саяхан
QTS 4.3.4 үйлдлийн системийн Beta OS хувилбарыг бүх QNAP NAS-ын моделиуд, мөн ARM-суурьтай снепшот моделиудад (
adding snapshot support to ARM-based models) нээлтээ хийж Снепшотийн санах ойн багтаамжийг 1GB хүртэл багасгасан. Тухайн нээлтийн дараа өндөр хүчин чадалтай
TS-1635 төхөөрөмж мөн Снепшотийг дэмждэг болсноор, бизнес болон байгууллагын төсөвт нь хэмнэлттэй/ өндөр гүйцэтгэлтэй нөөцлөлт (backup) болон их хэмжээтэй хадгалалт-р (storage) хангах боломжтой болсон.
Хүчирхэг Annapurna Labs Alpine Al-514 quad-core 1.7 GHz ARM® Cortex®-A15 процессортой, TS-1635 төхөөрөмж нь 16-н hard drive-ийн оролттой, хэрэглэгчдэд их хэмжээний дата нөөцлөх боломжийг 12 ширхэг 3.5 инч HDD оролт болон 4-н 2.5 инчтэй SSD оролтуудаар хангасан. QTS 4.3.4-рүү update хийсний дараа зөвхөн TS-1635 нь Снепшот replica -р олон тооны NAS төхөөрөмжөөс снепшотуудыг нөөцлөх (backup) боломжтой. Хадгалалтын (storage) чадавхыг бүрэн ашигласнаар өгөгдлийн аюулгүй байдал болон ransomware халдлагад өртөх нөлөөллийг багасгана (
mitigate the potential impact of ransomware attacks).
NAS TS-1635 загварын ард хэрэглэгчдэд их хэмжээний хадгалалтыг (storage) хэмнэлттэйгээр бий болгох үзэл баримтлал оршиж байсан. Уг төхөөрөмж нь SATA 6Gb/s drive оролттой, dual 10GbE SFP+ мөн dual Gigabit RJ45 порттой, өгөгдлийг өндөр төвшинд хамгаалахын тулд шифрлэлтийн хөдөлгүүрээр тоноглогдсон (encryption engine), NAS-ын функцийг өргөтгөхөөр нэг PCIe слоттой, эдгээр нь жижиг дунд бизнест эдийн засгийн хувьд хэмнэлттэй хүчирхэг quad-core 10GbE NAS шийдэл юм.
QNAP компанийн бүтээгдэхүүний менежер Jason Hsu хэлэхдээ: QNAP компани нь хэрэглэгчид-дээ хамгийн сайн гүйцэтгэлтэй, үнэ цэнэ бүхий NAS төхөөрөмжийг хангахыг хичээдэг, бусад төстэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад TS-1635 нь төсөвт хамгийн хэмнэлттэй, өндөр хүчин чадалтай NAS-ын шийдэл. Хэрэглэгчид QTS 4.3.4-руу update хийснээр снепшотыг ашиглах мөн TS-1635-ийн хүчин чадлыг бүрэн ашиглаж бүх QNAP NAS төхөөрөмжүүдээс их хэмжээний снепшотуудыг хадгалах боломжтой гэсэн байна.
QNAP-ийн бүтээгдэхүүнүүдийг тоймлон үзэх хүсэлтийг
marketing@qnap.com хаяг-руу илгээн үү.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000
No comments:
Post a Comment