Monday, November 20, 2017

QNAP –аас iOS® системд зориулан Photo Tagger шинэ мобайл аппликэйшнээ танилцуулж байна

Photo Tagger


Тайван, Тайпей. 2017.11. 20. QNAP® Системсээс iOS® системд зориулсан Photo Tagger мобайл аппликэйшн бүтээснээ танилцуулж байна. Тус аппликэйншн нь хэрэглэгчид гар утсаараа авсан зурагтаа tag нэмэх боломж олгох бөгөөд tag-ийн  мэдээлэл нь мобайл төхөөрөмж дээрх зургуудыг ангилах,  хайлт хийх ажиллагааг хялбарчлахад туслах болно.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер  Sherry Liao “Дижитал эринд бид ухаалаг гар утасаа ашиглан, дурсгалт мөчөө зурагт буулган хадгалдаг болсон. Тэгвэл тэдгээр зургийг зохион байгуулах ажлыг Photo Tagger аппликэйшний тусламжтайгаар хялбархан хийх боломжтой боллоо” хэмээн тус аппликэйшний ач холбогдлыг онцолжээ.
Photo Tagger нь iOS® системд зориулагдсан, фото зурагт tag нэмж бичдэг аппликэйшн. “Photos” аппликэйшний  tag-ийн асуудлыг шийдсэн.  Хэрэглэгч өөрийн тодорхойлсон tag  буюу мэдээллийг зураг авахын өмнө эсвэл дараа нь тухайн зурагтаа нэмж бичнэ. Ингэснээр  фото зураг зохион байгуулах ажил хурдан бөгөөд ухаалаг байдлаар хийгдэх болно.  Хэрэглэгч авсан зургаа NAS төхөөрөмжид хадгалах явцад файлын мета дата хэсэгт байршсан tag-ийн мэдээлэл нь хайлтыг илүү үр ашигтай, хурдан болгоход туслана. Жишээ нь хүмүүс хамгийн их үзсэн,  сонирхсон зургууд гэсэн таg үүсгэн, тухайн зургийн файлд нэмж бичээд, дараа нь тэдгээр зургуудаар shortcut үүсгэх боломжтой. Photo Tagger аппликэйшнийг QNAP NAS-д суулгах шаардлагагүй.

Боломж
iOS төхөөрөмжид зориулсан Photo Tagger аппликэйшнийг App Store –ээс татан авч, ашиглах боломжтой. Android хувилбарын Photo Tagger аппликэйшн одоо боловсруулалтын шатандаа явж байна.


Системийн шаардлага 
Photo Tagger нь  iOS 8.0 (буюу түүнээс хойших хувилбарыг дэмжинэ). Photo Tagger аппликэйшний боломжийг бүрэн ашиглахын тулд QNAP NAS-ийн үйлдлийн системийг QTS 4.3 (буюу түүнээс хойших ) хувилбараар шинэчлэх шаардлагатай.


QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 
Холбоо барих

Утас +886-2-2641-2000

No comments:

Post a Comment