Thursday, February 22, 2018


QNAP нь Олон Календарь болон Шэйрлэсэн Календарийг нэг Төвлөрсөн Удирдлагаас удирдах боломжтой QcalAgent Аппликейшнийг танилцууллаа

QcalAgent
Тайван, Тайпей, 2018. 3. 5 - QNAP® Системс компани өнөөдөр Google® болон Outlook® -ийн календариудыг CalDAV -р дамжуулж синк (sync) хийж дэмждэг QcalAgent аппликейшний бета хувилбарыг гаргалаа. Хэрэглэгчид хувийн болон ажлын цагийн хуваарийг төвлөрүүлж удирдах, хамт олонтойгоо шэйр хийж цагийн менежментийг нэмэгдүүлэх, эвэнт үүсгэн зочдыг урих, файл оруулах гэх мэт олон боломжуудтай.
"QcalAgent нь олон тооны онлайн календаруудийг нэгтгэж төлөвлөснөөр цагийн менежментийн төв болгон ашиглаж хэрэглэгчид хуваарийг үр дүнтэй удирдах, хянах боломжтой гэж." QNAP-ийн Бүтээгдэхүүний Менежер Christine Wang хэлжээ. "Бүх хуваарь, болон хавсаргасан файлууд NAS-ын хувийн үүл системд найдвартай хадгалагдана."
Хувь хүний үйл ажилбаруудыг хянахаас гадна QcalAgent нь хамт олны хамтын ажиллагааны хуваарийг дэмжиж, бүлгийн үйл явдлыг зохион байгуулах, хамтран ажиллахад тусалж чадна. Мөн хэрэглэгчдэд эвэнтрүү компьютер эсвэл NAS ашиглан файл хавсаргаж бусадтай хуваалцах боломжийг олгодог, зочдыг түргэн шуурхай урихад туслах Qcontactz аппликейшнийг мөн нэгтгэж өгсөн.
QcalAgent нь снепшот ашиглан календарьд хийсэн бүх өөрчлөлтүүдийг автоматаар бүртгэдэг. Хэрэглэгчид нь засвар хийсэн түүхийг хурдан шалгаж, тусгай календарь хувилбарыг сонгож сэргээх боломжтой. Календарийн агуулгыг .ics файлаар экспорт хийж болно. Хэрэглэгчид нь аюулгүй байдлыг хангахын тулд хуваарьт нөөцлөлтийг өөр NAS-д хийж нөөцлөх боломжтой.
QcalAgent-ийн талаар дэлгэрэнгүйг  https://www.qnap.com/solution/qcalagent/en/.
Боломж
QcalAgent Beta нь одоо QTS App Center-с татах боломжтой.
Системийн шаардлагууд:
  1. QTS 4.3.3 үйлдлийн системтэй QNAP NAS (эсвэл түүнээс дараах хувилбарууд).
  2. QcalAgent-г ашиглахын өмнө Контейнер Стэйшн v1.7.2415 (эсвэл түүнээс дараах хувилбарууд) суулгасан байх.
  3. Хамгийн сүүлийн үеийн Google Chrome™, Safari®, Microsoft Edge® эсвэл Firefox® браузеруудыг хэрэглэгчдэд ашиглахыг зөвлөж байна.

QNAP-ийн тухай
Тайван улсын Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь (QNAP Systems, Inc.,) өргөн хүрээтэй сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч Network-attached Storage (NAS), болон ашиглахад хялбар, өндөр хамгаалалттай, найдвартай камерын хяналтын шийдлүүдийг зах зээлд нийлүүлдэг. Тус компани нь өрх болон бизнесийн байгууллагуудад зориулан маш чанартай NAS төхөөрөмжийг санал болгодог, энэ нь хадгалах, нөөцлөх/снепшот, виртуалчлал хийх, багаар ажиллах болон мультимедиа гэх мэт олон шийдлүүдийг дотроо багтаадаг. QNAP компани нь NAS төхөөрөмжөө “энгийн сторейж” гэж үзэхээс илүүтэй NAS-д суурилсан олон шинэ нээлтүүдийг бүтээж хэрэглэгчиддээ Цахим орчинд, хиймэл оюун ухаан, болон технологийн төхөөрөмжийн шийдлүүдийг өөрийн QNAP NAS дээр удирдах, хөгжүүлэх боломжийг олгодог юм.
Холбоо барих
mongoliasales@qnap.com
Утас +886-2-2641-2000

No comments:

Post a Comment