Friday, February 23, 2018

QNAP нь Шинэчлэлт хийсэн Лицензийн Дэлгүүр
Вебсайтыг гаргалаа


Тайвань, Тайпей, 2018. 02. 23 - QNAP® Системс компани өнөөдөр шинэхэн
шинэчлэлт хийсэн Лицензийн дэлгүүр вебсайтыг гаргалаа. Энэхүү лицензийн
дэлгүүр нь QNAP хэрэглэгчдийн лицензийн худалдан авалтыг хялбаршуулах
зорилготой зохион бүтээсэн. QNAP NAS програмын лицензийг худалдан авах
үйл явцыг ихээхэн хялбаршуулсан бөгөөд худалдан авагчид төлбөрөө онлайнаар
янз бүрийн аргуудыг ашиглан төлбөрөө гүйцэтгүүлэх боломжтой.
QNAP ID (QID) бүртгэлийг ашигласнаар лицензийн худалдан авалтын процедурыг
улам боловсронгуй болгож, NAS -ын аппликейшний лицензийг QNAP лицензийн
дэлгүүрээр дамжуулан удирдах үр ашигтай.

QNAP лицензийн дэлгүүр нь дараах NAS аппликейшний лицензийг олгодог:
  • QVR Pro: сүлжээний орчинд камерын систем удирдагч (NVR)
  • exFAT Driver: QNAP NAS-ыг exFAT-тэй форматтай төхөөрөмжүүдэд хандахыг
зөвшөөрдөг
(NVR) систем болгон ашиглах.
  • McAfee Antivirus: Өөрийн QNAP NAS-д таарсан McAfee антивирусийг ашиглах

QNAP NAS лицензийг худалдан авахын тулд хэрэглэгчид шинэ Лицензийн
Дэлгүүр-рүү эсвэл QNAP NAS-руу нэвтэрч "Control Panel"> "License Center"
хандаж болно.

Шинэ QNAP лицензийн дэлгүүр вебсайтыг ашиглахын тулд хэрэглэгч
QTS 4.3.4.0483-г 20180213 (эсвэл дараах загварыг) ашиглана. Хэрэв QTS-ийн
програмын хувилбар 4.3.4.0435 (эсвэл түүнээс дараах) бол таарах лицензийг
зөвхөн QNAP лицензийн дэлгүүрээс худалдаж авч болно. Нэгэнт лицензийг
худалдан авсан хэрэглэгч QTS 4.3.4.0483-г 20180213 (эсвэл дараах загварыг)
шинэчлэгдсэн лицензийг шинэ Лицензийн Дэлгүүрээс шинэ хувилбарууд руу
шилжүүлэхээр сонгож болно.

Тэмдэглэл:
(1) VioStor NVR бичлэгийн нэмэлт сувгийг худалдан авахын тулд эрх бүхий
дистрибютортой холбоо барина уу.
(2) Засвар үйлчилгээ болон програмын нэмэлт мэдээллийг Product Support Status
энэ холбоосноос авна уу.


QNAP-ийн тухай


Тайван улсын Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь  (QNAP Systems, Inc.,)
өргөн хүрээтэй сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч Network-attached
Storage (NAS), болон ашиглахад хялбар, өндөр хамгаалалттай, найдвартай камерын
хяналтын шийдлүүдийг зах зээлд нийлүүлдэг. Тус компани нь өрх болон бизнесийн
байгууллагуудад зориулан маш чанартай NAS төхөөрөмжийг санал болгодог, энэ нь
хадгалах, нөөцлөх/снепшот, виртуалчлал хийх, багаар ажиллах болон мультимедиа
гэх мэт олон шийдлүүдийг дотроо багтаадаг. QNAP компани нь NAS төхөөрөмжөө
“энгийн сторейж” гэж үзэхээс илүүтэй  NAS-д суурилсан олон шинэ нээлтүүдийг
бүтээж хэрэглэгчиддээ Цахим орчинд, хиймэл оюун ухаан, болон технологийн
төхөөрөмжийн шийдлүүдийг өөрийн QNAP NAS дээр удирдах, хөгжүүлэх
боломжийг олгодог юм.

No comments:

Post a Comment