Tuesday, February 13, 2018

QNAP нь QVR Pro Хяналтын Хамрах хүрээг өргөжүүлж,
QVR Center болон QVR Guard Аппликешнүүдийн Нээлтийг
хийлээ



Тайван, Тайпей, 2018. 02. 13 - QNAP® Системс компани өнөөдөр албан ёсоор
QVR Pro-д зориулсан QVR Center болон QVR Guard цогц хоёр аппликейшнүүдийн
нээлтийг хийлээ, эдгээр нь QVR Pro-д нэмэлтээр удирдлагын төв систем
(central management) болон алдааг хянах боломжийг олгодог.


“QNAP нь иж бүрэн хяналтын орчинг бүрдүүлэхийн тулд үргэлжлүүлэн илүү
дэвшилтэд хяналтын аппликейшнуудыг хөгжүүлж байна. QVR Guard нь
QVR Pro-ийн найдвартай хяналтын бичлэгээр хангаж байх үед, QVR Center нь олон
тооны QVR Pro-г нэг централь менежментийн платформоос удирдахыг санал
болгодог” гэж QNAP компанийн бүтээгдэхүүний менежер David Tsao хэлжээ.


QVR Center нь хяналтын ажилбарыг хөнгөвчилж албан тасалгаа, сургууль,
нийтийн орон зай, ажлын байр болон бусад орчинд байрлуулсан олон тооны
QVR Pro-г нэгдсэн нэг централь менежментээр удирдах боломжтой. Хэрэглэгч
олон тооны QVR Pro-г төвлөрсөн нэг монитороос болсон үйл явдлыг ухрааж үзэх,
мэдэгдэл хүлээн авах, үйл явдлуудад илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх давуу
боломжуудтай.


QVR Guard нь QVR Pro-г системийн алдаанаас хамгаалж, тасралтгүй хяналтын
бичлэгээр хангах удирдлагын програм юм. QVR Guard нь алдаанаас хамгаалсан
функцүүдтэй хэрэв гэнэтийн системийн алдаа эсвэл төхөөрөмжийн алдаа гарвал
QVR Pro серверээс бичлэг хийх ажлуудыг автоматаар авдаг. QVR Pro систем дахин
ачаалж, функцийг хэвийн болгох хүртэл QVR Guard NAS дээр хадгалдаг.


Боломж
QVR Center болон QVR Guard -г  QTS App Center дотроос татан авах боломжтой.


QVR Center-ийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.qnap.com/solution/qvr-center/en/  линкээр үзнэ үү.


QVR Guard-ийн дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.qnap.com/solution/qvr-guard/en/ линкээр үзнэ үү.


Системийн шаардлагууд


QVR Center
  1. x86-суурьтай (64-bit) дор хаяж 2GB RAM-тай QNAP NAS .
  2. QTS 4.3.3 (эсвэл дараах хувилбар).
  3. Container Stati 1.7.2551 (эсвэл дараах хувилбар) QVR Center-ийг ашиглахаас өмнө татаж суурилуулсан байх.


QVR Guard
  1. x86-суурьтай (64-bit) дор хаяж 4GB RAM-тай QNAP NAS (8GB RAM-тай ашиглахад хамгийн тохиромжтой).
  2. QTS 4.3.3 (эсвэл дараах хувилбар).
  3. Container Station 1.7.2551 (эсвэл дараах хувилбар) QVR Guard-ийг ашиглахаас өмнө татаж суурилуулсан байх..


QNAP-ийн тухай
Тайван улсын Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь (QNAP Systems, Inc.,) өргөн хүрээтэй сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч Network-attached Storage (NAS), болон ашиглахад хялбар, өндөр хамгаалалттай, найдвартай камерын хяналтын шийдлүүдийг зах зээлд нийлүүлдэг. Тус компани нь өрх болон бизнесийн байгууллагуудад зориулан маш чанартай NAS төхөөрөмжийг санал болгодог, энэ нь хадгалах, нөөцлөх/снепшот, виртуалчлал хийх, багаар ажиллах болон мультимедиа гэх мэт олон шийдлүүдийг дотроо багтаадаг. QNAP компани нь NAS төхөөрөмжөө “энгийн сторейж” гэж үзэхээс илүүтэй NAS-д суурилсан олон шинэ нээлтүүдийг бүтээж хэрэглэгчиддээ Цахим орчинд, хиймэл оюун ухаан, болон технологийн төхөөрөмжийн шийдлүүдийг өөрийн QNAP NAS дээр удирдах, хөгжүүлэх боломжийг олгодог юм.

Холбоо барих

No comments:

Post a Comment