Monday, January 29, 2018

QNAP нь vQTS-ийг танилцууллаа:  Энэ нь одоогоор NAS-ын
TS-x77 Ryzen™ -д нээлттэй байгаа, QTS Системээр ажилладаг
Multiple Virtual юм




Тайван, Тайпей, 2018, 01. 29 - QNAP® Системс компани өнөөдөр NAS дээр
QTS үйлдлийн систем ашиглан хэрэглэгч олон виртуал хийх боломжтой шинэхэн
vQTS” виртуалчлалын технологийг танилцууллаа. Виртуалчлал дээр үндэслэсэн
тус vQTS нь нөөцийн тусгаарлалт хийх, нэг дор олон хэрэглэгчийн орчинд ажиллах,
аппликейшн хэрэглээний уян хатан байдал, зардал болон эрчим хүчинд хэмнэлт
гаргаж ашигтай ажиллах боломжтой юм. vQTS нь одоогоор зөвхөн AMD Ryzen™ -
аар ажилладаг TS-x77 NAS цувралуудад нээлттэй, ингэснээр бизнесийн уяан хатан
байдлыг менежмент болон аппликейшнаар vQTS-ийн гүйцэтгэлийг нэмэгдүүлж байгаа юм.


TS-x77 цувралын виртуалчлалын шийдэл нь multi-OS виртуал орчинг нэг
NAS төхөөрөмжөөс бүтээнэ. Windows®, Linux®, UNIX® болон Android™ гэх мэт
эдгээр виртуал машинуудаас гадна, хэрэглэгч хэд хэдэн QTS виртуал машиныг хост
(host) хийж хэрэглээндээ ашиглах боломжтой. vQTS нь бизнесийн орчинд дараах
давуу талуудтай:


  • Зардал болон багтаамжийн хэмнэлт
Нэг ширхэг QNAP NAS дээр нэг дор хэд хэдэн QTS систем ажиллуулж болно.
vQTS болгон бие даасан бөгөөд өөр өөр салбар хэлтсүүд өөрсдийн
хэрэглээнд тааруулан тохиргоо хийж ашиглаж болно.


  • Оновчтой гүйцэтгэлийн нөөцийн тусгаарлалт
vQTS бүрийн үйл ажиллагаа харилцан тасалдуулахгүйн тулд hardware-ийн
нөөцийн зохистой (CPU, memory, storage, network) хуваарилалт.


  • Сайжруулсан хамгаалалт, (security) уяан хатан чанартай
аппликейшн тусгаарлалт
Үйл ажиллагааг ялгахын тулд янз бүрийн аппликейшнд өөр өөр vQTS ашиглана.
Жишээ нь, өөрсдийн vQTS-тэй багууд Hybrid Backup Sync ашиглаж файл синк
(syncing) хийж үүлэн хадгалалт хийхдээ хэрэглэгчийн бүртгэлийг хоорондоо
нэгтгэх шаардлагагүй.  


  • Сторейжийн тооцоолол
vQTS нь  NFS болон iSCSI дэмждэг тул бусад QNAP NAS-аас хялбархан
сторейжийн хэмжээг тогтооно. Хэрэглэгч арай өндөр гүйцэтгэлтэй NAS
дээр өгөгдөл боловсруулах, аппликейшн ашигласны дараа өгөгдлүүдийг
багтаамж тооцсон NAS дээр хадгалах боломжтой.


  • Хамгаалалт болон  bandwidth хэмнэлт
Утсан кабел ашиглахгүй, vQTS ашиглаж NAS төхөөрөмжрүү өгөгдөл
оруулдаг тул илүү аюулгүй, бүрэн хамгаалагдсан.


  • Аппликейшн төв NAS-ын функцийг нэмэгдүүлдэг
vQTS бүр нь NAS-ын функцийг нэмэгдүүлж QTS App Center-т хандах
боломжийг олгодог.


vQTS-ийн Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.qnap.com/solution/vqts/en-us/


Боломж
vQTS нь одоо TS-x77 NAS цувралын хувьд ашиглах боломжтой. vQTS үүсгэхэд
Virtualization Station v3.1.7шаардлагатай.

CPU ModelNAS Models with Maximized MemoryNumber of vQTS
AMD Ryzen™ 7 1700 (8 Cores / 16 Threads)
AMD Ryzen™ 5 1600 (6 Cores / 12 Threads)
TS-1277-1700-64G
TS-877-1700-16G
TS-677-1600-8G
8 Cores: 4
6 Cores: 2


QNAP-ийн тухай


Тайван улсын Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь  (QNAP Systems, Inc.,)
өргөн хүрээтэй сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч Network-attached Storage
(NAS), болон ашиглахад хялбар, өндөр хамгаалалттай, найдвартай камерын хяналтын
шийдлүүдийг зах зээлд нийлүүлдэг. Тус компани нь өрх болон бизнесийн байгууллагуудад
зориулан маш чанартай NAS төхөөрөмжийг санал болгодог, энэ нь хадгалах,
нөөцлөх/снепшот, виртуалчлал хийх, багаар ажиллах болон мультимедиа гэх мэт олон
шийдлүүдийг дотроо багтаадаг. QNAP компани нь NAS төхөөрөмжөө “энгийн сторейж”
гэж үзэхээс илүүтэй  NAS-д суурилсан олон шинэ нээлтүүдийг бүтээж хэрэглэгчиддээ
Цахим орчинд, хиймэл оюун ухаан, болон технологийн төхөөрөмжийн шийдлүүдийг
өөрийн QNAP NAS дээр удирдах, хөгжүүлэх боломжийг олгодог юм.


No comments:

Post a Comment