Wednesday, January 31, 2018

QNAP Виртуалчлалын Стейшн, Цагаан Цаас: VM Аппликейшнүүдэд
зориулсан QNAP NAS, Гүйцэтгэлийг үнэлэх,
тохиргоо болон удирдлагын давуу талууд багтсан




Тайван, Тайпей, 2018. 01. 31 - QNAP Системс компани нь (QNAP® Systems, Inc.)
Virtualization Station” буюу Виртуалчлалын Стейшний нээлтийг хийлээ,
“цагаан цаас” энэ нь QNAP виртуалчлалын стейшний тухай гүнзгий ойлголт
олгохын тулд шийдлийн үйлчилгээ үзүүлэгчийн үүднээс бичсэн зөвлөмж юм.
Мөн уншигчдад зориулж QNAP NAS хэрэглээний аппликейшн болон VM тохиргооны
тодорхой ойлголт өгч тохирох шийдлийг сонгоход нь туслах үүднээс виртуал машинуудын
гүйцэтгэлийн үнэлгээ болон үр дүнг багтаасан.


Байгууллага ашиглаж буй компьютер/серверийг виртуал машинд хөрвүүлэхдээ P2V-ыг
(Physical to Virtual) ашигласнаар, тоног төхөөрөмж худалдан авах зардлыг хэмнэх, цаашлаад
МТ-ийн дэд бүтэц, менежментийг хялбарчлах боломжтой. Виртуалчлалын стейшн нь
QNAP NAS-ийн үндсэн сторейж-с олон виртуал машин хост(host) хийдэг шинэ талбар-луу
шилжүүлснээр виртуалчлагдсан серверүүд болон виртуалчлалын аппликейшнүүдийн
хэрэглээний боломжийг илүүтэй таньж чаддаг. Дэвшилтэт ажиллагаатай хослуулсан
Сүлжээний & Виртуал шилжүүлэг болон биет төхөөрөмжийн passthrough (USB болон GPU),
QNAP NAS нь өндөр хурдны I/O болон виртуалчлалын хязгааргүй ашиг тусыг түгээхийн тулд
янз бүрийн салбар/талбарын хэрэглэгчдэд зориулсан сторейжийн хүчин чадлын санал болгодог.


"Энэ цагаан цаас нь байгууллагад хадгалах, тооцоолох, виртуалчлал гэх мэт үйлчилгээг нэг
төхөөрөмжид багтаах орчин үеийн QNAP NAS-ийн виртуалчлалын оновчтой загварыг илүү
сайн ойлгоход тусалдаг маш сайн зөвлөмж ." гэж QNAP-ийн Бүтээгдэхүүний менежер
Alfred Li өгүүлжээ. Түүнчлэн тэрээр “Олон NAS загварын виртуал машины гүйцэтгэлийн
үнэлгээний бодит үр дүн нь хэрэглэгчдэд өөрийн хэрэгцээ, орчинд тохирсон NAS загварыг
сонгоход туслах ашигтай мэдээллийн сан гэж нэмлээ. "


Энэхүү цагаан цаас нь виртуалчлалын аппликейшний хангамжийг зохицуулах найдвартай
сторейж шийдлийг хайж буй байгууллагуудад практик удирдамж, QNAP NAS-ын виртуал
машиныг ажиллуулдаг зургаан загваруудаас дунд- өндөр зэрэглэлийн бизнес ангиллын
гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг хамардаг. Туршилтын шалгуурт процессор, санах ой,
диск болон сүлжээний I/O гүйцэтгэл, болон нэгэн зэрэг ажиллах боломжтой виртуал
машинууд орсон. Хураангуйг доор харуулав:

  • Виртуал машин нь биет процессорын виртуал (logical) коре-ийг (core) ашиглана
(хэрэв hyperthreading идэвжсэн бол биет процессор нь хоёр логикийн(logical) коре-ийг
(core) дэмжинэ). Хэрэв нэг NAS дээр ажиллах олон виртуал машины хэрэгцээтэй бол
олон коре багтаасан NAS-г сонгож, санах ойн багтаамж өндөр байх нь нэн чухал.


  • Hyperthreading идэвхжиж, Виртуал машин нь нэмэлт виртуал коре хэрэглэх нь
илүү ашигтай хэрэглээ биш юм, учир нь ашигласан аппликейшн нь хэд хэдэн шугамаар
оновчтой болсон эсэхээс хамаарна.


  • Аппликейшнүүд нь нэг шугамд ажиллах зориулттай загварт, процессорын хүчин
чадал нь коре (core)-ийн тооноос илүү чухал.


  • Хэрэв тооцоолол илүү ач холбогдолтой болон зэрэг ажиллаж байгаа виртуал машинуудын
тоо зураг дээр байхгүй бол илүү хурдтай процессор хэрэгтэй.


  • Дискний кейш тохиргоо нь виртуал машины унших болон бичих үйл ажиллагаанд
шууд нөлөөлөх болно. Хэрэглэгчид SSD-г суулгах эсвэл өгөгдлийн гүйцэтгэлийг
нэмэгдүүлэхийн тулд SSD кейш хийх боломжтой.


  • График картууд нь GPU passthrough ашиглан виртуал машинуудын тасралтгүй байдлыг
сайжруулж чадна. Хэрэв график карт нь нэмэлт хүч шаардвал 450W (эсвэл түүнээс дээших)
тэжээлтэй NAS шаардлагатай.

"Виртуалчлалын стейшн" цагаан цаасны талаар эндээс уншина уу
https://view.publitas.com/qnap-1/qnap_vm_white-paper_en/


QNAP Виртуалчлалын Стейшний талаар дэлгэрэнгүйг
https://www.qnap.com/solution/virtualization-station-3/en/


QNAP-ийн тухай


Тайван улсын Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь  (QNAP Systems, Inc.,)
өргөн хүрээтэй сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч Network-attached Storage
(NAS), болон ашиглахад хялбар, өндөр хамгаалалттай, найдвартай камерын хяналтын
шийдлүүдийг зах зээлд нийлүүлдэг. Тус компани нь өрх болон бизнесийн байгууллагуудад
зориулан маш чанартай NAS төхөөрөмжийг санал болгодог, энэ нь хадгалах,
нөөцлөх/снепшот, виртуалчлал хийх, багаар ажиллах болон мультимедиа гэх мэт
олон шийдлүүдийг дотроо багтаадаг. QNAP компани нь NAS төхөөрөмжөө
“энгийн сторейж” гэж үзэхээс илүүтэй  NAS-д суурилсан олон шинэ нээлтүүдийг
бүтээж хэрэглэгчиддээ Цахим орчинд, хиймэл оюун ухаан, болон технологийн
төхөөрөмжийн шийдлүүдийг өөрийн QNAP NAS дээр удирдах, хөгжүүлэх
боломжийг олгодог юм.


Monday, January 29, 2018

QNAP нь vQTS-ийг танилцууллаа:  Энэ нь одоогоор NAS-ын
TS-x77 Ryzen™ -д нээлттэй байгаа, QTS Системээр ажилладаг
Multiple Virtual юм




Тайван, Тайпей, 2018, 01. 29 - QNAP® Системс компани өнөөдөр NAS дээр
QTS үйлдлийн систем ашиглан хэрэглэгч олон виртуал хийх боломжтой шинэхэн
vQTS” виртуалчлалын технологийг танилцууллаа. Виртуалчлал дээр үндэслэсэн
тус vQTS нь нөөцийн тусгаарлалт хийх, нэг дор олон хэрэглэгчийн орчинд ажиллах,
аппликейшн хэрэглээний уян хатан байдал, зардал болон эрчим хүчинд хэмнэлт
гаргаж ашигтай ажиллах боломжтой юм. vQTS нь одоогоор зөвхөн AMD Ryzen™ -
аар ажилладаг TS-x77 NAS цувралуудад нээлттэй, ингэснээр бизнесийн уяан хатан
байдлыг менежмент болон аппликейшнаар vQTS-ийн гүйцэтгэлийг нэмэгдүүлж байгаа юм.


TS-x77 цувралын виртуалчлалын шийдэл нь multi-OS виртуал орчинг нэг
NAS төхөөрөмжөөс бүтээнэ. Windows®, Linux®, UNIX® болон Android™ гэх мэт
эдгээр виртуал машинуудаас гадна, хэрэглэгч хэд хэдэн QTS виртуал машиныг хост
(host) хийж хэрэглээндээ ашиглах боломжтой. vQTS нь бизнесийн орчинд дараах
давуу талуудтай:


  • Зардал болон багтаамжийн хэмнэлт
Нэг ширхэг QNAP NAS дээр нэг дор хэд хэдэн QTS систем ажиллуулж болно.
vQTS болгон бие даасан бөгөөд өөр өөр салбар хэлтсүүд өөрсдийн
хэрэглээнд тааруулан тохиргоо хийж ашиглаж болно.


  • Оновчтой гүйцэтгэлийн нөөцийн тусгаарлалт
vQTS бүрийн үйл ажиллагаа харилцан тасалдуулахгүйн тулд hardware-ийн
нөөцийн зохистой (CPU, memory, storage, network) хуваарилалт.


  • Сайжруулсан хамгаалалт, (security) уяан хатан чанартай
аппликейшн тусгаарлалт
Үйл ажиллагааг ялгахын тулд янз бүрийн аппликейшнд өөр өөр vQTS ашиглана.
Жишээ нь, өөрсдийн vQTS-тэй багууд Hybrid Backup Sync ашиглаж файл синк
(syncing) хийж үүлэн хадгалалт хийхдээ хэрэглэгчийн бүртгэлийг хоорондоо
нэгтгэх шаардлагагүй.  


  • Сторейжийн тооцоолол
vQTS нь  NFS болон iSCSI дэмждэг тул бусад QNAP NAS-аас хялбархан
сторейжийн хэмжээг тогтооно. Хэрэглэгч арай өндөр гүйцэтгэлтэй NAS
дээр өгөгдөл боловсруулах, аппликейшн ашигласны дараа өгөгдлүүдийг
багтаамж тооцсон NAS дээр хадгалах боломжтой.


  • Хамгаалалт болон  bandwidth хэмнэлт
Утсан кабел ашиглахгүй, vQTS ашиглаж NAS төхөөрөмжрүү өгөгдөл
оруулдаг тул илүү аюулгүй, бүрэн хамгаалагдсан.


  • Аппликейшн төв NAS-ын функцийг нэмэгдүүлдэг
vQTS бүр нь NAS-ын функцийг нэмэгдүүлж QTS App Center-т хандах
боломжийг олгодог.


vQTS-ийн Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.qnap.com/solution/vqts/en-us/


Боломж
vQTS нь одоо TS-x77 NAS цувралын хувьд ашиглах боломжтой. vQTS үүсгэхэд
Virtualization Station v3.1.7шаардлагатай.

CPU ModelNAS Models with Maximized MemoryNumber of vQTS
AMD Ryzen™ 7 1700 (8 Cores / 16 Threads)
AMD Ryzen™ 5 1600 (6 Cores / 12 Threads)
TS-1277-1700-64G
TS-877-1700-16G
TS-677-1600-8G
8 Cores: 4
6 Cores: 2


QNAP-ийн тухай


Тайван улсын Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь  (QNAP Systems, Inc.,)
өргөн хүрээтэй сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч Network-attached Storage
(NAS), болон ашиглахад хялбар, өндөр хамгаалалттай, найдвартай камерын хяналтын
шийдлүүдийг зах зээлд нийлүүлдэг. Тус компани нь өрх болон бизнесийн байгууллагуудад
зориулан маш чанартай NAS төхөөрөмжийг санал болгодог, энэ нь хадгалах,
нөөцлөх/снепшот, виртуалчлал хийх, багаар ажиллах болон мультимедиа гэх мэт олон
шийдлүүдийг дотроо багтаадаг. QNAP компани нь NAS төхөөрөмжөө “энгийн сторейж”
гэж үзэхээс илүүтэй  NAS-д суурилсан олон шинэ нээлтүүдийг бүтээж хэрэглэгчиддээ
Цахим орчинд, хиймэл оюун ухаан, болон технологийн төхөөрөмжийн шийдлүүдийг
өөрийн QNAP NAS дээр удирдах, хөгжүүлэх боломжийг олгодог юм.


Tuesday, January 23, 2018

QNAP Албан ёсоор гэр бүлийн Multi-zone Cinema28
Мультимедиа Аппликейшнийг  Гаргалаа




Тайван, Тайпей, 2018.01.23 - QNAP® Системс компани өнөөдөр албан ёсоор
Cinema28 аппликейшний нээлтийг хийлээ, multi-zone буюу олон төхөөрөмжөөс
хандах боломжтой мультимедиа аппликейшн нь нэг интерфейсээс удирдаж
мультимедиа тоглуулах, стреам хийх гэх мэт  олон боломжийг олгодог. Cinema28
нь QNAP NAS-ийг мультимедиа төв болгон хувиргаснаар хэрэглэгч хялбархан гэрийн
өнцөг бүрд холбогдсон төхөөрөмжүүдэд медиа файлуудыг стреам хийх боломжтой
болж байна.
QNAP компани нь Сторейжтой холбоотой аппликейшнүүдийг хөгжүүлэхээс гадна,
өрх гэр бүлд таатай энтертаймент орчинг бүтээхэд хичээн зүтгэж байна.
Шинэхэн Cinema28 аппликейшн нь QNAP-ийн бусад аппликейшнүүдийг
(Photo Station, Video Station болон Music Station) нэгтгэн нэг аппликейшн болгож
хэрэглэгчид өөрсдийн бүх медиа файлуудыг төвлөрсөн NAS эсвэл холбогдсон бусад
төхөөрөмжүүдээс удирдах боломжтой. Playback хийж буй төхөөрөмжүүд
(PC, ухаалаг ТВ, болон хөдөлгөөнт төхөөрөмжүүд) хаана байрлаж байгаа нь хамаагүй,
хэрэглэгчид шууд тоглуулахын тулд тухайн үзэхийг хүссэн файл эсвэл тоглуулах
жагсаалтуудыг хялбархан чирч-унагааснаар тоглуулах боломжтой.


QNAP компанийн Бүтээгдэхүүний Менежер Bennett Cheng хэлэхдээ
“Бид хэрэглэгчиддээ илүү сайжруулсан мультимедиагийн функцийг бүтээхийг хичээсэн.
Cinema28 нь хэрэглэгчдэд мультимедиа стреамийг нэг интерфейсээс бүх медиа
файлуудыг удирдах, тоглуулах боломжийг олгодог. Дээд тал нь 8 ширхэг төхөөрөмжлүү
стреам хийх боломжийг олгохоос гадна маш сайн кодлогчтой хослуулсан гэжээ.


Cinema28 нь хэрэглэхэд хялбар интерфейсийг санал болгосноор хэрэглэгч тухайн
төхөөрөмжийн төлөв байдал, хэрэглэсэн эсэх, аль NAS хэрэглэгч, одоо тоглогдож
буй медиа гэх мэт статусуудыг хурдан шалгаж болно. QNAP-ийн хүчирхэг Qsirch
хайлтын системтэй хослуулснаар хэрэглэгч өөрийн хүссэн түлхүүр үгээр хадгалж,
дараа нь маш хурдан хэрэгтэй медиа файлыг олох боломжтой юм.


Cinema28 нь NAS төхөөрөмжтэй өсгөгчийг USB порт эсвэл Bluetooth®-р холбож
залгаснаар аудио тоглуулж болно. Мөн видео тоглуулахад NAS HDMI порт,
HD Player, DLNA® төхөөрөмжүүд, Apple TV®, Chromecast ™ -г ашиглан дэмждэг.


Боломж
Cinema28 -ийг  QTS App Center дотроос татан авах боломжтой.


Системийн шаардлагууд
  1. Cinema28 аппликейшнийг ашиглахаас өмнө The Media Streaming add-on -ийг
QTS App Center-ээс татах шаардлагатай
  1. Cinema28 нь QTS 4.3.0 эсвэл түүнээс дараах үйлдлийн систем шаардлагатай

QNAP-ийн тухай

Тайван улсын Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь  (QNAP Systems, Inc.,) өргөн хүрээтэй сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч Network-attached Storage (NAS), болон ашиглахад хялбар, өндөр хамгаалалттай, найдвартай камерын хяналтын шийдлүүдийг зах зээлд нийлүүлдэг. Тус компани нь өрх болон бизнесийн байгууллагуудад зориулан маш чанартай NAS төхөөрөмжийг санал болгодог, энэ нь хадгалах, нөөцлөх/снепшот, виртуалчлал хийх, багаар ажиллах болон мультимедиа гэх мэт олон шийдлүүдийг дотроо багтаадаг. QNAP компани нь NAS төхөөрөмжөө “энгийн сторейж” гэж үзэхээс илүүтэй  NAS-д суурилсан олон шинэ нээлтүүдийг бүтээж хэрэглэгчиддээ Цахим орчинд, хиймэл оюун ухаан, болон технологийн төхөөрөмжийн шийдлүүдийг өөрийн QNAP NAS дээр удирдах, хөгжүүлэх боломжийг олгодог юм.



Wednesday, January 17, 2018

TVS-x73е: 4/6/8ш хатуу дискний үүртэй, 4K видео дэмждэг,
ухрааж тоглуулах, AMD Quad-core APU процессор,
Dual PCIe Слот болон M.2 SSD Слотуудтай
QNAP- ийн шинэ NAS




Тайван, Тайпей. 2018.01.17. QNAP® системсээс өндөр үзүүлэлт бүхий
TVS-x73е цуврал NAS бүтээснээ танилцуулж байна. Тус цувралыг нь жижиг
дунд хэмжээний байгууллага ашиглахад тохиромжтой, AMD quad-core APU
процессортой, санах ойг 64GB DDR4 хүртэл өргөтгөх, 2ш M.2 SSD, Qtier™
auto-tier технологи бүхий SSD кэйш хурдасгагчтай, USB QuickAccess порттой,
2ш 4K HDMI гаралттай, 4K видео дамжуулах хурдасгагчтай гэх мэт онцлогуудтай.
Бизнесийн олон талын хэрэгцээнд зориулсан аюулгүй мөн өргөтгөх боломжтой
TVS-x73e цуврал нь PCIe-ийн слоттой тул 10GbE NICs, QM2 картууд эсвэл USB 3.1,
10Gbps-ийн холболтууд нь жижиг дунд хэмжээний байгууллагуудад өгөгдөл өндөр
хурдаар дамжуулах, нөөцлөх/сэргээх, виртуал үүсгэх, видео өгөгдөл ухрааж
тоглуулах  зэрэг хэрэглээнд private cloud үүсгэн ашиглах боломжтой.


QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Jason Hsu : “TVS-x73е NAS цуврал нь
AMD quad-core APU 3.4 GHz хурдтай, 2ш PCIe слотуудтай тул TVS-x73e NAS
төхөөрөмжөө өргөтгөх, өргөн хэрэглээний аппликейшнүүдыг ашиглах хүсэлтэй
байгууллагуудад тохиромжтой гэж хэлжээ.


TVS-x73 NAS цуврал нь 4,6,8 ширхэг хатуу дискний үүртэй загваруудаас бүрдэх
бөгөөд эдгээр нь өндөр хүчин чадалтай, эрчим хүч бага зарцуулдаг AMD RX-421BD
quad-core 2.1 GHz APU (Turbo Core 3.4 GHz хүртэл нэмэгдүүлэх боломжтой Turbo Core)
процессортой, (64GB хүртэл өргөтгөх боломжтой) 4GB/8GB DDR4 RAM-тай.
10GbE NICs холболт сонголтоор байх боломжтой, throughput-ийг 993 MB/s
хүртэл нэмэгдүүлж болно, 983 MB/s AES-NI шифрлэлт хурдасгагчтай, SSD кэйшийн
зориулалттай 2ш built-in M.2 SSD слоттой. TVS-x73е нь Qtier™ технологийг
дэмжлэг тул M.2 SSD, SSD, SATA драйвер хооронд, өгөгдлийг шилжүүлэн,
оновчтой байдлаар хадгалах чадвартай. 


TVS-x73е цуврал нь системийн уян хатан байдлыг хангахад зориулагдсан  
2ш PCIe слоттой тул виртуалчлал, өндөр нарийвчлал бүхий видео өгөгдөл засварлах,
бусадтай хуваалцах зэрэг үйлдлийг хурдасгах хэрэглээг дэмжин 10GbE–ийн
сүлжээний карт сонгох боломжтой, USB холболттой сторэйж, NAS хоёрын хооронд
томоохон медиа файл зөөх зориулалтаар USB 3.1 Gen.2 (10Gbps) карт эсвэл
QNAP-ийн QM2 картууд байх боломжтой. Ингэснээр SSD кейш хийхийн тулд 2ш
M.2 SSD-тэй, эсвэл өгөгдлийн хамгаалалтыг нэмэгдүүлж RAID 5-ийг 2ш M.2 SSD
оролтоор (M.2 SSD тусдаа зарагдана) NAS-руу холбож болно. QM2 карт нь дотроо 10GbE,
10GBASE-T холболтуудтай энэ нь SSD кейшийг нэг картаар сүлжээний холболтыг
хурдан дамжуулна.
GPU гүйцэтгэл нь 4K видео кодчилол, 4K UHD дэлгэц дэмждэг 3 дахь үеийн AMD GCN
архитектуртай.


Бизнесийн үйл ажиллагаанд зориулагдсан TVS-x73е цуврал нь NAS болон
iSCSI-SAN нэгтгэсэн сторэйжийн шийдэл бөгөөд VMware®, Citrix®, Microsoft® Hyper-V®,
Windows Server® 2012 R2 дэмжихээс гадна (Windows®, Linux®, UNIX® and Android™
суурьтай)  виртуал машин, (LXC and Docker®) контэйнерчлэлийг дэмждэг.
Ухаалаг QTS үйлдлийн системээр ажилладаг, TVS-x73e сервер нь
өгөгдлийн хадгалалт, файлын нөөцлөлт, шейр хийх, төвлөрсөн удирдлага
гэх мэт үйл ажиллагааг тогтвортой байлгаж, ransomware халдлагад өртөх
аюулын сөрөг нөлөөг бууруулахын тулд блок дээр суурилсан снепшотийг дэмждэг.


Бусад QNAP NAS-ийн нэгэн адил, TVS-x73е цувралын багтаамжийг өргөтгөх
боломжтой. Үүний тулд (UX-800P, UX-500P, REXP-1000 Pro) өргөтгөл
NAS төхөөрөмж ашиглана. Мөн VJBOD (Virtual JBOD) технологи ашиглан бусад
QNAP NAS-ийн сул зайг нэгтгэн, виртуал диск үүсгэн, TVS-x73е-ийн сторэйжийг
өргөтгөх боломжтой.


Техникийн үзүүлэлт


  • TVS-473е: 4 x 3.5-инчийн HDD, 2.5-инчийн HDD/SSD дэмждэг
  • TVS-673е: 6 x 3.5-инчийн HDD, 2.5-инчийн HDD/SSD дэмждэг
  • TVS-873е: 8 x 3.5-инчийн HDD, 2.5-инчийн HDD/SSD дэмждэг


Tower загвар AMD RX-421BD quad-core 2.1 GHz APU (burst up to 3.4 GHz),
(64GB хүртэл өргөтгөх боломжтой) хос сувгийн 4GB/8GB DDR4 SODIMM RAM-тай,
hot-swappable 2.5"/3.5" SATA 6Gbps HDD/SSD; 2x M.2 SATA 6Gb/s 2280/2260 SSD слот;
1x USB QuickAccess порт; 2x PCle (Gen.3 x4) слот, 4 x USB 3.0 порт; 4x Gigabit LAN порт;
2x HDMI 1.4b гаралт; 2x 3.5 mm микрофоны оролт (динамик микрофонд зориулагдсан);
1x 3.5 mm аудио гаралт; 1x built-in спикертэй


Боломж

TVS-x73e шинэ цувралыг  худалдан авах боломжтой. QNAP NAS –ийн тухай
дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.qnap.com сайтаар танилцана уу.


QNAP-ийн тухай


Тайван улсын Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь  (QNAP Systems, Inc.,)
өргөн хүрээтэй сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч Network-attached Storage
(NAS), болон ашиглахад хялбар, өндөр хамгаалалттай, найдвартай камерын хяналтын
шийдлүүдийг зах зээлд нийлүүлдэг. Тус компани нь өрх болон бизнесийн байгууллагуудад
зориулан маш чанартай NAS төхөөрөмжийг санал болгодог, энэ нь хадгалах,
нөөцлөх/снепшот, виртуалчлал хийх, багаар ажиллах болон мультимедиа гэх мэт олон
шийдлүүдийг дотроо багтаадаг. QNAP компани нь NAS төхөөрөмжөө “энгийн сторейж”
гэж үзэхээс илүүтэй  NAS-д суурилсан олон шинэ нээлтүүдийг бүтээж хэрэглэгчиддээ
Цахим орчинд, хиймэл оюун ухаан, болон технологийн төхөөрөмжийн шийдлүүдийг
өөрийн QNAP NAS дээр удирдах, хөгжүүлэх боломжийг олгодог юм.