Mattermost, Дэлхий дээрх Хамгийн Сайн Private Cloud Slack-Alternative, QNAP NAS-д Нээлттэй боллоо
Тайван, Тайпей, 2017. 12. 12 - QNAP® Системс компани нь өнөөдөр QNAP NAS-д зориулсан Mattermost аппликейшнийн нээлтийг хийлээ. Mattermost нь (Slack-like) баг хамт олонд зориулсан дэлхий дээрх хамгийн сайн, дэвшилтэд дотоод сүлжээний харилцаа холбооны систем юм. NAS төхөөрөмж дээрх Mattermost аппликешин нь бизнесийн болон байгууллагын баг хамт олны дотоод харилцаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэх юм.
"Бид хэрэглэгчдийнхээ өдөр тутмын харилцааны хэрэгцээнд зориулж хэрэглэхэд хялбар хувийн чатны шийдлийг үүсгэсэн. Мөн QNAP NAS дээрх Mattermost нь хэрэглэгчдэд хувийн чат үүсгэх боломжийг олгодог, ингэснээр тухайн мессежүүд болон файлууд NAS төхөөрөмжөөс гадуур дамжуулагдахгүй”, хэмээн QNAP Бүтээгдэхүүний Менежер, Aseem Manmualiya хэлсэн.
Системийн администратор багуудын статистикийг монитор хийх, багийн гишүүдийн ажил үүргийг өөрчилж хувиарлах, дансыг идэвхгүй болгох, шинэ баг үүсгэх, мөн шаардлагатай бол системийн бусад төвшний функцүүдыг тохируулах боломжтой. Хэрэглэгч и-майлээр бусад гишүүдрүү хүсэлт явуулснаар групп-д орж, шинэ хүн нэмэх, нэр өөрчлөх, контактуудыг импортлох болон өөрийн хувийн загварыг бүтээх боломжтой.
Хэрэв чатлах боломжгүй бол и-майлээр мэдэгдэж шинэчлэгдэх боломжтой. Мөн Андройд болон iOS -с Mattermost аппликешнийг татан авч хаана ч явсан мэдээллээс хоцрохгүй хамтран ажиллагчтайгаа холбогдох юм.
Боломж
QTS App Center-с Mattermost аппликешнийг татан авах боломжтой.
Системийн Шаардлагууд
Системийг суулгахад тавигдах шаардлага: a) x86 дээр тулгуурласан NAS загварууд; b) QTS 4.3.3 (эсвэл дараах загварууд); в) Контейнерын станц v1.7.2415 (эсвэл дараах үеийн). Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.qnap.com/solution/instant-messaging хаягаар орно уу.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих

No comments:
Post a Comment