Wednesday, December 27, 2017

QNAP Компани NAS-д Зориулсан бага хэмжээтэй,
DICOM Сервертэй Orthanc-г Нэвтрүүллээ



Тайван, Тайпей, 2018.12.27 - QNAP Системс компани (QNAP®) өнөөдөр NAS-д зориулсан Orthanc-ийг нэвтрүүлсэн байна. Orthanc төсөл нь QNAP NAS-д эко системээр  (PACS) дамжуулан бага хэмжээтэй хирнээ том зураг архивлах болон харилцааны системүүдийг үнэгүй нээлттэй хэрэглэх боломжийг олгодог. Эрүүл мэндийн салбарт зориулан бүтээгдсэн Orthanc нь эмнэлгийн зураг, дүрслэлийн чанарыг ихээхэн сайжруулсан. Түүнчлэн бүх DICOM зурагнуудыг хялбархан NAS төхөөрөмжид хадгалагдахаас гадна нэмэлтээр вебд суурилсан DICOM үзүүлэгч хэсэгт хадгалж, зурагт анализ хийх боломжийг хялбаршуулсан.
"Orthanc-ыг дэмжсэнээр бид QNAP NAS-ийн функцийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэн
өргөтгөхийг зорьсон. QNAP NAS нь PACS backup сервертэй ижил ажиллаж эмч нар болон
судлаачдад зориулан DICOM зургийг аюулгүй, өргөтгөх боломжтой сторейжд нөөцлөх.
Мөн интернеттэй үед, хэрэглэгч хаана ч байсан QNAP NAS дээр Orthanc ашиглан DICOM
зургийг үзэх  хамгийн тохиромжтой шийдэл юм "хэмээн QNAP компанийн
Бүтээгдэхүүний Менежер Aseem Manmualiya хэлсэн байна.
Хэрэглэгч DICOM зургийг хялбархан зөөвөрлөн NAS төхөөрөмжлүү шилжүүлэх боломжтой,
өвчтөний зургийг эргэн харах үедээ өвчтөний регистрийн дугаар, нэр эсвэл тайлбар оношоор
хайх боломжтой. Мөн DICOM зургийг үзэх, анализ хийхэд зориулсан
DICOM дүрс үзүүлэгч байдаг.
Боломж
Orthanc -ийг QTS App Center дотроос татах боломжтой.
Системийн Шаардлагууд
  1. Orthanc нь X86-д суурилсан NAS моделиуд QTS 4.3 эсвэл түүний дараах
үйлдлийн системд нээлттэй
  1. Orthanc нь одоо зөвхөн англи хэл дээр нээлттэй байна


QNAP-н тухай

QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. 
Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг

Thursday, December 14, 2017

QNAP IoT хөгжүүлэгчдэд зориулсан Single-Board
IoT Мини Сервер QBoat Sunny-г танилцууллаа




Тайван, Тайпей, 2017. 12. 14- QNAP® Системс компани (QNAP®) өнөөдөр шинэхэн
QBoat Sunny-ийн нээлтийг хийлээ, энэ нь IoT хөгжүүлэгчдэд зориулсан жижигхэн хирнээ
хүчирхэг single-board IoT мини сервер юм. QBoat Sunny нь IoT-ийн хөгжүүлэлтийн төхөөрөмжүүд
болон аппликейшнуудтай холбогдох чадвартай, жижиг-хэмжээний/хувийн (private)
IoT аппликейшн, эсвэл том хэмжээний/ нийтийн (public) IoT орчинд fog computing
node/гарцаар  сервер болгон ашиглах боломжтой. Гүйцэтгэл өндөртэй QBoat Sunny нь
хөгжүүлэгчийг  олон төрлийн хэрэглээний хувилбаруудад нэгтэгснээр, үүлэн тооцооллын
(cloud computing) зардалд болон ашиглалтын төлбөрийн хураамжийн (bandwidth fees)
бодитой хэмнэлтийг гаргана.


QBoat Sunny нь өөрийн хоёр M.2 SATA SSD слотууд (2260 болон 2280 урттай), 2GB RAM,
Annapurna Labs AL-314 процессороороо урьд өмнө нь байгаагүй боловсруулалттай сторэйжийг
бий болгосон. Түүнчлэн, QBoat Sunny нь  гурван 1000BASE-T портууд, хоёр USB 3.1, нэг нь
Gen 1 Type A порт, мөн утасгүй модульд суулгах зориулалттай  M.2  слотуудаар (2230 урттай)
тоноглогдсон. QBoat Sunny нь QNAP-ийн шагналын ялагч QTS үйлдлийн системийн хөнгөн
хувилбар болох QTS Lite-ийг ашигладаг. QTS Lite нь IoT хөгжүүлэгчид зөвхөн QTS-ийн үндсэн
функцүүдийг хадгалахаас (үүнд: File Station, Storage Manager, Network & Virtual Switch болон
App Center) гадна Container Station болон QIoT Suite Lite нэмэлтээр санал болгодог.
QBoat Sunny нь маш сайн гүйцэтгэлтэй hardware/software болон төрөл бүрийн  IoT-ийн
хувилбаруудыг бүтээж өргөтгөснөөр IoT-ийн хөгжүүлэлтийг хурдасгаж хүн бүрд хүртээмжтэй
сонирхолтой болгодог.


QNAP-ийн бүтээгдэхүүний менежер Louis Chen хэлэхдээ: QBoat Sunny-ийн нээлт нь бидний  
IoT-ийн салбарт инновацийг хөгжүүлэх гэсэн зорилгыг харуулсан. IoT үйлдвэрлэгч болон
системийн интеграторуудад хэргэлэхэд хялбар, уян хатан шийдлийг бага өртгөөр өмчлөх
эрхийг санал болгодог (TCO). QBoat Sunny-ийн QTS Lite үйлдлийн систем нь олон  төрлийн
feature санал болгохоос гадна Container Station болон QIoT Suite Lite-г  дэмжиж, дараагийн
үеийн IoT-ийн хосолсон рольтой/функционал, тооцоолох чадвартай мини сервер/гарц юм.
Анхан шатны болон мэргэжлийн төвшний үйлдвэрлэгчдийн аль аль нь  QBoat Sunny-ийн өөрт
тохирсон багцаараа  IoT-ийн чадавхыг дээд хэмжээнд хүртэл нь ашиглах боломжтой.


QBoat Sunny нь бэлэн функцийг боломжийн үнээр санал болгодог. Энэ нь жижиг-хэмжээний/
хувийн cloud (private cloud) IoT шийдэлд найдвартай, зардал багатай төв сервер болох боломжтой,
эсвэл том хэмжээний/ нийтийн cloud (public cloud) IoT орчинд өгөгдлийн шүүлтүүрийн гарц,
манан (fog) , тооцооллын сервер болгон нэвтрүүлэх боломжтой. Public cloud-ийн зардал болох,
боловсруулалт болон ашиглалтын төлбөрийн хураамжийг хамгийн бага байлгах боломжтойгоос
гадна нөөцийг тараан байршуулж илүү үр дүнтэйгээр ашиглах боломжтой.


Container Station нь Docker болон LXC контейнерт зориулсан QNAP-ийн хөнгөн хэлбэрийн
контейнерын виртуалчлалын шийдэл юм. Хөгжүүлэгч QBoat Sunny дээр аппликейшнийг дахин
хөгжүүлэхгүйгээр хялбархан шилжүүлэх боломжтой. Мөн Docker Hub нь Container Station-руу
олон төрлийн контейнерыг татан авч шууд хэрэглэж болно. QIoT Suite Lite нь QNAP-ийн онцгой
цогц  IoT багц юм, IoT төслийг боловсруулах бүх үе шатыг ганц интерфейс дээр хөгжүүлэхийн
тулд Node-RED мөн Freeboard гэх мэт нээлттэй эх үүсвэртэй IoT аппликейшнуудаар бүтээгдсэн.
Сонирхогч хөгжүүлэгчид QIoT Suite Lite-ийг ашигласны ашиг тус нь өөрийн анхны IoT
аппликейшнийг хялбар бүтээж, төсөл өргөжихийн хэрээр томруулах боломжтой.


Түлхүүр тодорхойлолт


  • QBoat Sunny:  Annapurna Labs AL-314 quad-core процессор, 2GB DDR3 RAM


Боломж

Шинэхэн QBoat Sunny single-board IoT мини серверийг одоо авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон QNAP-ийн бүтээгдэхүүнүүдийн бүгдийн харахыг хүсвэл,
www.qnap.com хаягаар зочилно уу.

QNAP-н тухай

QNAP Системс компанийн QNAP (Quality Network Appliance Provider) гэсэн товчлол нь “Чанартай, ухаалаг сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч” гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, өгөгдөл хадгалах багтаамж сайтай, чанартай, найдвартай ажиллагаатай, сүлжээний орчинд ажилладаг, өгөгдөл хадгалагч NAS (Network Attached Storage), сүлжээний орчинд камерын систем удирдагч NVR (Network Video Recorder) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилдаг. 
Үүнээс гадна, жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайванийн Тайпэй хотод төвтэй QNAP компани нь шинэ шийдлүүдийг олон улсын зах зээл дээр тасралгүйгээр нийлүүлсээр байна.
Холбоо барих хаяг

Tuesday, December 12, 2017

Mattermost, Дэлхий дээрх Хамгийн Сайн Private Cloud Slack-Alternative,  QNAP NAS-д Нээлттэй боллоо






Тайван, Тайпей, 2017. 12. 12 - QNAP® Системс компани нь өнөөдөр QNAP NAS-д  зориулсан Mattermost аппликейшнийн нээлтийг хийлээ. Mattermost нь (Slack-like) баг хамт олонд зориулсан дэлхий дээрх хамгийн сайн, дэвшилтэд дотоод сүлжээний харилцаа холбооны систем юм.  NAS төхөөрөмж дээрх Mattermost аппликешин нь бизнесийн болон байгууллагын баг хамт олны дотоод харилцаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэх юм.


"Бид хэрэглэгчдийнхээ өдөр тутмын харилцааны хэрэгцээнд зориулж хэрэглэхэд хялбар хувийн чатны шийдлийг үүсгэсэн. Мөн QNAP NAS дээрх Mattermost нь хэрэглэгчдэд хувийн чат үүсгэх боломжийг олгодог, ингэснээр тухайн мессежүүд болон файлууд NAS төхөөрөмжөөс гадуур дамжуулагдахгүй”, хэмээн QNAP Бүтээгдэхүүний Менежер, Aseem Manmualiya хэлсэн.


Системийн администратор багуудын статистикийг монитор хийх, багийн гишүүдийн ажил үүргийг өөрчилж хувиарлах, дансыг идэвхгүй болгох, шинэ баг үүсгэх, мөн шаардлагатай бол системийн бусад төвшний функцүүдыг тохируулах боломжтой. Хэрэглэгч и-майлээр бусад гишүүдрүү хүсэлт явуулснаар групп-д орж, шинэ хүн нэмэх, нэр өөрчлөх, контактуудыг импортлох болон өөрийн хувийн загварыг бүтээх боломжтой.


Хэрэв чатлах боломжгүй бол и-майлээр мэдэгдэж шинэчлэгдэх боломжтой. Мөн Андройд болон iOS -с Mattermost аппликешнийг татан авч хаана ч явсан мэдээллээс хоцрохгүй хамтран ажиллагчтайгаа холбогдох юм.


Боломж


QTS App Center-с Mattermost аппликешнийг татан авах боломжтой.


Системийн Шаардлагууд


Системийг суулгахад тавигдах шаардлага: a) x86 дээр тулгуурласан NAS загварууд; b) QTS 4.3.3 (эсвэл дараах загварууд); в) Контейнерын станц v1.7.2415 (эсвэл дараах үеийн). Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.qnap.com/solution/instant-messaging хаягаар орно уу.



QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч  NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна. 

Холбоо барих