QNAP –ийн QTS 4.3.4 үйлдлийн системийн Beta хувилбарын Снепшотын санах ойг 1GB RAM хүртэл бууруулж, цоо шинэ Сторэйж&Снэпшот менежерийг танилцууллаа
Тайван, Тайпей, 2017.10. 30. QNAP® Системсээс ARM суурьтай QNAP NAS-д зориулсан QTS 4.3.4 үйлдлийн системийн вета хувилбарыг гаргаснаа зарлаж байна. NAS төхөөрөмжид зориулсан QTS 4.3.4 шинэ, ухаалаг үйлдлийн систем нь "сторэйжийн мөн чанар"-т голлон анхаарсан тул цоо шинэ Сторэйж & Снэпшот менежер, ARM-суурьтай NAS-д зориулсан снэпшот, глобал SSD кэйш технологи, NAS төхөөрөмж рүү мобайл төхөөрөмжөөс хандан File Station-тэй ажиллах боломж, файл менежментийн цогц шийдэл, GPU хурдасгагчтай тооцоолол, 360 градусын форматтай зураг, видео дэмжих, бусад төхөөрөмжүүд дээрх медиа файл хянах, VLC тоглуулагчаар медиа өгөгдөл тоглуулах гэх мэт шинэ боломж, сайжруулалтууд шинээр нэмэгдлээ.
QNAP-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер, Tony Lu “QTS 4.3.4 системд хийгдсэн сайжруулалт, нэмэлт бүр нь байгууллага, хувь хүн, өрхийн хэрэгчдээс ирүүлсэн саналд үндэслэгдсэн болно. QTS–ийг “хэрэглэгчийн туршлагад үндэслэн хөгжүүлэх” гэсэн бидний зорилго мэргэжлийн төвшний сервис үзүүлдэг үйлдлийг систем бүтээж чадна гэдэг бид итгэлтэй байна. Та QNAP NAS-ийн хэрэглэгч эсвэл шинэ хэрэглэгч аль нь ч байсан, QTS 4.3.4 системийг ашиглаж эхлээд л түүнд хийгдсэн сайжруулалт, нэмэлт боломжуудыг мэдрэх болно” хэмээн онцолжээ.
QTS 4.3.4 шинэ үйлдлийн системийн онцлогоос дурдвал;
- Цоо шинэ Сторэйж & Снэпшот менежер Энэ нь сторэйж менежментийн ач холбогдол болон илүү цогц, илүү ухаалаг UI дизайнтай болон спэпшот хамгаалалтын технологийг чухалчилдаг. Хэрэглэгч Volume болон LUN төрлүүдийг хялбархан ялгах боломжтой. Мөн спэршотын бүх хувилбаруудад цагийн мэдээлэл нарийвчилсан байдлаар тусгагддаг. Learn more
- ARM-суурьтай NAS-д зориулсан снэпшот: Блок суурьтай снэпшот нь хэрэглэгчдэд өгөгдөл алдагдах, хор кодод өртөх эрсдэлээс хамгаалан, өгөгдөл хадгалах сэргээх үйлдлүүдийг хялбар байдлаар гүйцэтгэх шийдлийг санал болгодог. QNAP-ийн ARM-суурьтай NAS нь хамгийн өндөр үр ашигтай шийдэл болно.Learn more Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
- Дундын(shared) фолдер” снэпшот: Уг технологийг ашиглан тухайлсан фолдерыг хэдхэн секундийн дотор сэргээх боломжтой. Энэ нь зөвхөн нэг volume-ийн нэг дундыг фолдерт хамаатай. Learn more
- Глобал SSD хурдасгагч технологи: Тус технологи нь зөвхөн нэг SSD volume/RAID-ийг унших эсвэл унших, бичих кэйшийн зориулалтаар бүх volume/iSCSI LUN-д ашиглах боломж олгодог. Learn more Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
- RAID 50/60: Энэ нь ойролцоогоор 6 ш хатуу дискийн оролттой, NAS төхөөрөмжийн багтаамж, хамгаалалт, хурдны тэнцвэртэй байдлыг хангахад тусалдаг. Learn more Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
- Ухаалаг Qtier™ 2.0 auto-tier: технологийг шаардлагатай үед идэвхжүүлэх боломжтой. Үүнийг ашигласнаар SSD tiered сторэйжийн хувьд IO их шаардсан, ачаалалтай ажиллах үедээ, сторэйжийн тодорхой хэсгийг кэйшд зориулан нөөцлөх зохицуулалт хийдэг. Learn more Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
- File Station нь мобайл төхөөрөмжөөс USB холболтоор хандах хандалтыг дэмжинэ: Ингэснээр хэрэглэгч өгөгдлөө NAS төхөөрөмжид хадгалах, хадгалсан өгөгдөлд хандах бусадтай хуваалцах үйлдлийг мобайл төхөөрөмжөөс хийх боломжтой. Мөн snapshot-ийн мэдээллийг File Station-ээс харах боломжтой. Learn more
- Джитал өгөгдөл удирдах цогц шийдэл: OCR зурган мэдээллийг текстэн мэдээлэл болгон хөрвүүлнэ; Qsync төрөөрөмж хооронд файл синхронизаж хийж, багийн ажиллагааг нэмэгдүүлнэ; Qsirch бүтэн текстээр хайлт хийнэ; Qfiling файл зохион байгуулах ажлыг автоматаар гүйцэтгэнэ. QNAP нь хэрэглэгчдэд өгөгдөл, хадгалах, удирдах, джитал хэлбэрт хөрвүүлэх, синхронизац хийх, архивлахаас эхлээд нэмүү өртөг шингэсэн файл менежментийг үйлдлүүдийг хийх боломж олгодог. Learn more Qsync -ийн дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
- PCIe график карттай, GPU хурдасгагчтай тооцоолол: График картууд нь QTS-ийн зураг боловсруулах ажиллагааг сайжруулахад тусалдаг. Хэрэглэгч HDMI порт бүхий график карт ашиглан зургаа HD Station, Linux Station –ээр харуулах боломжтой. Мөн GPU Passthrough нь Virtualization Station-ний виртуал машины чадварыг нэмэгдүүлдэг. Learn more
- Hybrid Backup Sync –ийн албан ёсны хувилбар: Өгөгдөл нөөцлөх, сэргээх, синхронизац хийх үйлдлүүдийг нэгтгэсэн Hybrid Backup Sync технологи нь хэрэглэгчид локал, алслагдсан, клауд холболттой сторэйж дэх өгөгдөл нөөцлөх, сэргээх үйлдлүүдийг төвлөрүүлэн удирдах боломж олгодог. Learn more Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
- Qboost: Санах ойн нөөц, бүтээмж нэмэгдүүлэгч аппликэйшнүүдийг тодорхой хуваарийн дагуу ачаалах зэрэг үйлдлүүдийг хийхэд туслах буюу NAS ашиглалтыг хамгийн оновчтой байдлаар зохион байгуулахад тусална. Learn more Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
- 360-градусын форматтай зураг, видеог дэмжинэ: File Station, Photo Station, Video Station нь 360 градусын форматтай зураг, видеог дэмждэг. Мөн Qfile, Qphoto, Qvideo гэсэн мобайл аппликэйшүүд энэ горимыг бас дэмждэг. Learn more Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
- VLC медиа тоглуулагч: Хэрэглэгч компьютер дээрээ QVHelper аппликэйшн суулган, QNAP NAS дээр медиа файлуудыг VLC тоглуулагчаар тоглуулах боломжтой. Learn more
- Cinema28 медиа өгөдөл хянагч: NAS төхөөрөмжид HDMI, USB, Bluetooth®, DLNA®, Apple TV®, Chromecast™холболтоор холбогдсон бүх төхөөрөмжөөр дамжуулж буй медиа өгөгдлийг хянах боломжтой. Learn more Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
- IoT private cloud шийдэл: QButton аппликэйшнийг QNAP (RM-IR004) алсын удирдлагын хамт ашиглан NAS төхөөрөмжийг асаах, унтраах, дууны жагсаалтаас дуу сонгон тоглуулах, хяналтын камерын дүрс харах гэх мэт үйлдлүүдийг алсаас хандан хийх боломжтой. QIoT Suite Lite нь QNAP NAS дээр IoT өгөгдөл хадгалах, хөгжүүлэлтийг хурдасгах IoT хөгжүүлэлтийн модулиар хангана. IFTTT Agent нь хэрэглэгчдэд Интернетэд холбогддог төхөөрөмж болон сервисүүдийг холбосон, сүлжээний орчинд ажилладаг энгийн боловч, хүчирхэг аппликэйшн үүсгэх боломж олгодог. Learn more QButton-ийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү, Qlot Suite Lite -ийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү
QTS 4.3.4 үйлдлийн системийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах сайтаас танилцана уу. https://www.qnap.com/qts/4.3.4/en
QNAP NAS-ийн загваруудаас хамааран дараах мэдээлэлд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
Боломж & Нийцтэй байдал
QTS 4.3.4 вета хувилбарыг Download center- ээс татан ашиглах боломжтой ба ARM суурьтай дараах NAS загваруудад ашиглана: TS-1635, TS-831X, TS-531X, TS-431X, TS-431X2, TS-1231XU, TS-1231XU-RP, TS-831XU, TS-831XU-RP, TS-431XU, TS-431XU-RP, TS-431XeU, TS-431U, TS-131, TS-231, TS-431, TS-231+, TS-431+, TS-431P2, TS-231P2, TS-431P, TS-231P, TS-131P
ARM-суурьтай NAS загварууд нь Qtier, GPU технологиудыг дэмждэггүй болохыг анхаарна уу.
x86-суурьтай NAS загварт тохирох QTS 4.3.4 системийн тухай дараа нь мэдээлэх болно.
QTS 4.3.4 вета хувилбарыг Download center- ээс татан ашиглах боломжтой ба ARM суурьтай дараах NAS загваруудад ашиглана: TS-1635, TS-831X, TS-531X, TS-431X, TS-431X2, TS-1231XU, TS-1231XU-RP, TS-831XU, TS-831XU-RP, TS-431XU, TS-431XU-RP, TS-431XeU, TS-431U, TS-131, TS-231, TS-431, TS-231+, TS-431+, TS-431P2, TS-231P2, TS-431P, TS-231P, TS-131P
ARM-суурьтай NAS загварууд нь Qtier, GPU технологиудыг дэмждэггүй болохыг анхаарна уу.
x86-суурьтай NAS загварт тохирох QTS 4.3.4 системийн тухай дараа нь мэдээлэх болно.
QNAP-ийн тухай
QNAP(Quality Networl Appliance Provider) гэсэн товчлол нь "Чанартай, ухаалаг, төхөөрөмж үйлдвэрлэгч" гэсэн утгатай. Тус компани нь ашиглахад хялбар, багтаамж сайтай, чанартай, найдвартай, сүлжээний орчинд ажилладаг өгөгдөл хадгалагч NAS (Network Appliance Provider), камерын бичлэг хадгалагч NVR (Network Video Recorder) төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. QNAP нь бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бий болгох, технологи, загварыг интеграцчилахаас гадна жирийн хэрэглэгчдэд дуу, дүрсэн мэдээллээ хадгалах, ашиглах, хялбар шийдлүүдийг бас санал болгодог. Тайваны Тайпей хотод төвтэй QNAP системс компани нь шинэ шийдлүүдээ зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байна.
Холбоо барих
